Нийгэм мэдээ

Ц.Цолмонбаатар: Амралтын өдрүүдэд бамбай хоншоорт могойтой холбоотой 4 дуудлага ирсэн

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

Тэрбээр, Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гараад эхний найман сарын байдлаар 85 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс өнгөрсөн баасан, бямба, гарагт нийтдээ дөрвөн дуудлага мэдээлэл ирсэн. Одоо намрын улирал болчихсон байгаа учраас могой ичих цаг болчихсон. Бидний авч буй арга хэмжээ бол хүний хөлөөс зайдуу могой ичих боломжтой байршлуудад тавьсан.

-Ямар шалтгааны улмаас могой суурьшлын бүсэд орж ирдэг вэ?

-Хэд хэдэн шалтгааны улмаас могой суурьшлын бүсэд орж ирдэг гэж таамаглаж байгаа. Тухайлбал, үерийн усаар дамжин орж ирдэг. Могой хүйтэн цустай амьтан учир дулаан газар руу тэмүүлж байдаг. Тиймээс хөдөө явсан иргэдийн тээврийн хэрэгслийн мотороор дамжин орж, улмаар хотын төвөөр тархаж байна гэсэн таамаг байна. Өнгөрсөн жил машины мотор, салхины шилэн дээр могой байна гэсэн дуудлага ирсэн болохоор ингэж таамаглаж буй.

-Могойноос хэрхэн сэрэмжлэх вэ. Харагдах байдлаар нь хортой, хоргүйг ялган таньж болох уу?

-Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд хандан дуудлага өгөх боломжтой. Хортой буюу бамбайн хоншоорт могойн шинж нь хүүхэн хараа нь босоо, харин хоргүйнх нь дугуй байдаг. Гэхдээ энгийн иргэд үүнийг шууд хараад ялгах боломжгүй.

-Хортой болон хоргүй могойд хатгуулсан тохиолдолд иргэд ямар арга хэмжээ авах вэ?

-Могойд хатгуулсан тохиолдолд иргэд өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвд тээврийн хэрэгслээр дамжин орж буй могой хаана ч байж болзошгүй учраас СӨХ-дод зөвлөмж хүргүүлдэг.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button