Байгаль орчин

Сэрэмжлүүлэг: Богд ууланд алхаж буй иргэд бамбай хоншоорт могойд хатгуулахаас болгоомжил

Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт бамбай хоншоорт могой ажиглагдах болсон тул аялагч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Могойтой таарвал ойртож, хүрэхгүй байх, аюулгүй зай барин холдох юм байна. Хатгуулсан тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хандаж, таарсан тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 4707-0840 дугаарт мэдэгдэх юм байна.

Бусад могойноос хэрхэн ялгаж, таних вэ?

  • биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн,
  • нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай,
  • сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо,
  • нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button