Улс төрийн мэдээ

Парламент Дав.Цогтбаатарыг “өршөөж” буй шигээ С.Магнайсүрэнгийн ХБ-ны хэргийг "дарж", ҮАГ-ыг удирдуулах нь

Хөгжлийн банкны хэргийг УДШ хэлэлцсэнээр нэг биш улстөрчийн замналд шинэ нөхцөл байдал үүсгэсэн.

Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар. УИХ-ын гишүүн болсон хойно нь түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон юм. Гэвч түүнд УИХ-ын тухай хууль үйлчлээгүй. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан Төрийн байгуулалтын байнгын хороо түүний бүрэн эрхийн асуудлыг хөндөх учиртай байлаа.

Эхэндээ ч шүүхийн тогтоол албажаагүй байна, албажсан ч миний гарт ирээгүй байна зэргээр шалтаглаж байсан Дав.Цогтбаатар өдгөө хамгаалалтад орсон. Түүнийг парламентын хэмжээнд хамгаалах тохироонд хүрч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ойлголтоо нэгтгэсэн гэгдсэн.

Гэвчиг араас нь хэд хэдэн хүн ийм жишгээр нэрлэгдэх гэж байгаа. УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Хөгжлийн банкны хэрэг дахин шүүгдэнэ. Ийм нөхцөл байдал үүсвэл мөн Дав.Цогтбаатар шиг "өршөөж" үлдээж чадах уу гэдэг анхаарал татдаг.

Түүнчлэн ҮАГ-ын даргад нэр дэвшүүлсэн С.Магнайсүрэн ч бий. С.Магнайсүрэнгийн кэйс Б.Найдалаа шиг. Түүнийг цагаатгасан шийдвэрийг УДШ хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсон юм. Өөрөөр хэлбэл С.Магнайсүрэн удахгүй Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэнэ.

Ийм нөхцөлд улсын хамгийн том хараат бус эрх мэдлүүдийн нэг, Ерөнхий аудиторт нэр дэвшүүлж, энэ долоо хоногт сонсгол хийн томилохоор "чичрээд" эхэлсэн. Аанай л Дав.Цогтбаатар дээр хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарласан шигээ, С.Магнайсүрэнгийн Хөгжлийн банкны хэргийг "дарж, зүтгүүлж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг, өнгөрсөн 10 гаруй жил дандаа яамдын ТНБД-ын даргын албан тушаалыг хольж, сэлгэж ирсэн С.Магнайсүрэнгийн нэр дэвшилт ийнхүү ихээхэн маргаан дагуулаад байгаа юм. Маргаашийн лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийг сонсгол хийнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 6, 2025 09:00

Тэгэх нь ээ

иргэн
иргэн
5 сар 6, 2025 09:44

Төрийн ажил төрөл садан, найз нөхдийн сүлжээ болчихоор ажил яаж шудрага, сайн байхвэ?. Өөрсдөөсөө үүнийг эхэлж чадаагүй нөхөд өрөөл бу�####�дад ч найр тавих нь ойлгомжтой .

Зочин
Зочин
5 сар 6, 2025 10:12

ИЙМ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ МУУ АЦ АУДИТООР ОЧООД ЖИНХЭНЭ ГАНГАРНАА МӨНГӨ ХУСАХ ХААЛГЫГ НЬ НЭЭГЭЭД ӨГЧЛӨӨ ИНГЭЭД ДУУСАА ГОЁ МОНГОЛ ЮМАА БЫСДА ХУЛГАЙЧААР ГОЛ ЦЭГТ НЬ ТАВЬЧИХААР ЯАХЫН АУДИТ БОЛ ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ГАЗАР ХЭНИЙГ Ч ХЯЛАЙЛГАЖ БОЛОХООР ТИЙМ СТАТУСТАЙ ОДОО ДАРГА НАРЫН АЖ АХУЙН НЭГЖ ПҮҮС КОМПАНИ ИЙНХҮҮ НАЙДВАРТАЙ ХАМГААЛАЛТАНД ОРЛОО БАЯР ХҮРГЭЕЭЭ

тогтох
тогтох
5 сар 6, 2025 12:04

Нээрээ энэ томилгоо утгаа �##�длаа шударга нэр цэвэр ажиллаж чадаагүй л бол төрд ажиллах хэрэг байна уу юманд ёс зүй гэж баймаар төрийн эрх бүхий хүмүүс ингээд байхаар төр цэвэрших үү.Одоо тэгээд БЭТ нэртэй Менежерүүд ирээд юу хийх гээд байгаа юм гэмгүй хүмүүсийг цомхотгоно ... х�##�аа солио нийн ч гэх шиг бөөн стресс болимоор юмаа.

Зочин
Зочин
5 сар 6, 2025 13:03

Энэ eр нь түүхэн дэх хамгийн дампуу парламeнт байнаа. Арай ч улаан цагаан шүүхийн хүчинтэй шийдвэртэй ялтан болчихсон хүн хууль батлаад суусан түүх өнгөрсөнд байхгүй дээ. Улам л дордоод хэцүү ч юм да

зочин
зочин
5 сар 6, 2025 16:21

хог

Холбоотой мэдээ

Back to top button