нийгэмНИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгийн Ерөөд гарсан түймэр Минжийн хангай руу орсон ч, тархалтыг хязгаарлажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө болон Түшиг сумдад гарсан түймэр унтраагүй хэвээр байна.

Тодруулбал, Ерөө сумын нутаг дахь Хан-Хэнтийн тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт гарсан түймэр даамжирсаар Хан Хэнтий нуруу руу бүхэлдээ орж, Минжийн хангай орчим шатаж байгаа аж.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өгөхдөө,

"Түймрийг унтраахаар баруун талаас нь онцгой байдлын 97 албан хаагч ажиллаж байгаа бол зүүн талаас нь Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрынхан, ойн ангийнхан хяналт тавин ажиглаж буй тухай мэдээлэл байна. Тархалтыг бүрэн хязгаарласан. Хумих, цэвэрлэх ажил үргэлжилж байна" гэлээ.

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрийн тухайд 370 алба хаагч түймрийн хязгаарлалтыг дотогш нь хумих, угтуулж цурам тавих, голомтод асаж байгаа хөвдийг унтраахаар ажиллаж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар 5000 га талбай түймэрт өртөөд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button