Нийгэм мэдээ
Хан-Уул дүүргийн 17-р хороонд баригдаж байгаа барилгаас гал гарчээ

Өнөөдөр 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүрэгт гал гарсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17-р хороо, Удирдлагын академийн ойролцоо баригдаж байсан барилга дээр барилгын материал шатсаны улмаас гал түймэр гарсан байж болзошгүй нөхцөл байдалтай дуудлага мэдээлэл ирсэн талаар албаныхан мэдээллээ.
Гал унтраах хоёр анги нэгтгэл одоогоор гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.