Эдийн засгийн мэдээ

Үхрийн цул мах 121 төгрөгөөр өсөж ₮23,3 мянга болов

Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Атар талх 4 төгрөгөөр өсөж 2575
  • Нэгдүгээр гурил кг тутамдаа 14 төгрөгөөр өсөж 2249
  • Үхрийн цул мах 121 төгрөгөөр өсөж 23,325
  • Ямааны ястай мах 649 төгрөгөөр өсөж 13,455
  • Цөцгийн тос 15 төгрөгөөр өсөж 9,457
  • Ургамлын тос литр тутамдаа 221 төгрөгөөр өсөж 6,905
  • Лууван кг тутамдаа 78 төгрөгөөр өсөж 3,324
  • Байцаа кг тутамдаа 90 төгрөгөөр өсөж 3,186
  • Сонгино кг тутамдаа 233 төгрөгөөр өсөж 4171
  • Хүрэн манжин кг тутамдаа 96 төгрөгөөр өсөж 4271 төгрөг болсон байна.

Харин нэг ч барааны үнэ буураагүй бөгөөд бусад нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байгаа юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Боль доо
Боль доо
5 сар 7, 2025 17:04

Зургаа томруулаад хар даа 18500 байхын үхрийн цул мах яачихсан мэдээ мэдээлэл ийм байдаг байнаа өнөөдөр захаар ороод мах авсан шар м�##�гайтангуут 18500 аар л өгсөн ш дээ

Иргэндэмчик намдуу ванчаа
Иргэндэмчик намдуу ванчаа
5 сар 7, 2025 19:02

үхри йн мах 100 000₮ болохд му хөгжинө гэж нэг саад айлдсан.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 00:23

Т�##�х нэг сая 1кг мах 10 сая үнэтэй болоход монгол улс хөгжинэ.

Холбоотой мэдээ

Back to top button