Нийгмийн

"Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна"

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Он гарснаас 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн.Үүний улмаас 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна.

Аюулт үзэгдэл, гамшгийн хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 760 гаруй хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 184 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан гэсэн мэдээлэл байна. Ослын тохиолдын дийлэнх хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна.

Нийт 1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой хээрийн түймэр байна. Газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн. Одоогоор сургуулийн дээвэр, байшингийн хана, тааз цуурсан гэдгээс өөр бодит хохирол учраагүй. Ус цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гамшигт үзэгдэл гэвэл зам даваа хаагдаж, цасанд боогдох гэх мэт 38 дуудлага бүртгэгдсэн. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай 220 дуудлага бүртгэгджээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Он гарснаас хойш объектын гал түймэр 1589 тохиолдол бүртгэгдсэн байна.Гал түймэрт 7 иргэн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Ой хээрийн түймэр улсын хэмжээнд 12 аймгийн 57 сум нийт 84 бүртгэгдсэн. Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийн бүрэн унтраасан.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан  түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийн баруун хэсгийг бүрэн унтраасан. Зүүн талын хязгаарлалтад авсан байгаа. Энэ түймэр гарсан хэсэгт автомашин очих боломжгүй, учраас түймрийг унтраах ажиллагаа удаашралтай байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэр дээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн анги байгууллага ажиллаж байна. Объектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл өвс, хог хаягдалтай холбоотой" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2025 13:11

Энэ сумдад яагаад цас орохгүй байнаа. Архангай Завханы зарим суманд битүү цас орчиж

Холбоотой мэдээ

Back to top button