УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Сайд нарт хүүхдийн асуудлаар тусгайлан бодлого гаргах албан даалгавар өгсөн

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Гэр бүл хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам гэж шинэчлэн зохион байгуулагдсан. Гэр бүлийн бодлого хөдөлмөр нийгэм хамгааллын бодлогын өмнө байна. Монгол Улсад байгаа нийгэм, хамгааллын тогтолцоо гэр бүл рүү чиглэсэн байх ёстой. Хүний хөгжлийн бодлого бас гэр бүл рүү байх ёстой гэдэг үүднээс гэр бүлийн яамыг шинэчлэн зохион байгуулсан.

Сүүлийн үед гэр бүлүүдэд тулгамдаж байгаа олон асуудал байна. Тухайлбал, Монгол Улсад жилд 17 мянга орчим залуу гэр бүл бүртгүүлж, 5-8 жилийн дараа бүгтгэгдсэн дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна.  Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрч, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо 100 мянгад хүрлээ.

Тиймээс Ерөнхий сайдын ахалсан хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан. Шинэчилсэн зөвлөлийг өчигдөр Ерөнхий сайд хуралдуулж, хэлэлцсэн асуудлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа. Мөн шийдвэрлэх асуудлуудын хүрээнд ирэх аравдугаар сарын 1 хүртэл Ерөнхий сайд албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд салбар салбарын сайд нарт хүүхдийн асуудлаар тусгайлан бодлого гаргаж яам дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн гол чиглэл нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг амьдралд ойр байдлаар хэрэгжүүлэх. Монгол Улсад өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс Хүүхэд хамгааллын хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд сум, хороо, дүүрэг бүрд гэр бүл, нийгэм хамгааллын ажилтантай болсон. Одоо ажиллаж байгаа 800 гаруй ажилтан боловсролын салбарт байгаа нийгмийн ажилтан, хоол зүйч, эмч нар хамтран хүүхэд хамгааллын тодорхой бүлгүүд гаргаж ажиллах юм бол үр дүнд хүрнэ гэж бид харж байгаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button