УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Тавантолгойн лицензийг анх төрөөс авсан “Майн Инфо” ХХК болон “Энержиресурс” ХХК хамаарал"

Монгол Улсын Их хурлын гишүүн Ө.Шижир 2025 нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” баталсан тогтоолын хэрэгжилт болон Тавантолгойн орд газрын холбогдох баримтуудын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх тухай асуулга хүргүүлсэн.

Улмаар УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулгын хүрээнд ирүүлсэн мэдээллүүдийг өчигдрөөс /2025.05.05/ ил болгож, цувралаар хүргэхээр болсон юм.

Энэ хүрээнд өмнөх удаад Тавантолгойн бүлэг ордын лиценз хэрхэн анх хувьд очсон бэ. Хамгийн анхны лиценз эзэмшигч хэн байв. Ямар он цаг, үйл явцыг туулж Төрийн мэдэлд бус “Энержиресурс” ХХК-д үлдсэн талаарх асуулгын хариуг дэлгэсэн.

Тэгвэл удаа УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулгын хоёр дахь хэсэг болох ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар 1997-2005 онд ажиллаж байсан Дугарын Жаргалсайхан нь Тавантолгойн лицензийг төрөөс авсан анхны компани болох “Майн Инфо” ХХК болон “Энержиресурс” ХХК-тай ямар холбоотой вэ гэх асуулгын хариуг нийтэлжээ.

Тус мэдээлэлд, Д.Жаргалсайханы үед Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны эзэмшигч болох “Майн Инфо” ЗБН нь 1997-2007 оны хооронд лицензийг өөрийн эзэмшлийн компаниудад дамжуулах, эцсийн эзэмшигчийг нь нууцлан далдлах санаа зорилготой олон удаагийн үйлдлээр лицензийг шилжүүлсэн гэх баримтыг цуврал нэг дээр дурдаж байсан.

Тухайлбал, Д.Батсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан “Майн Инфо” ХХК-ийн эзэмшиж байсан бүх лицензүүдийг мөн өөрийн үүсгэн байгуулсан “Энергоресурс” ХХК-д шилжүүлж өгсөний дараагаар 2005 оны дөрөвдүгээр сард ээлжит төөрөгдүүлэлтийг бэлдэж өөр гурван хуулийн этгээдтэй хамтарч  “Энержиресурс” ХХК-г үүсгэн байгуулж байжээ.

Өөрөөр хэлбэл, “Энержиресурс” ХХК-ын толгой компани бол “Майн Инфо” ХХК болж таарч байгаа юм. /Баримт бичгийг зургаар оруулав/

“Энержиресурс” ХХК нь үүсгэн байгуулагдсан дариудаа буюу 2005 онд “Энергоресурс” ХХК-с Тавантолгойн ордод холбогдох лицензүүдийг шилжүүлэн авсан нь баримт бичигт тусгагдсан байна. Түүнчлэн 2007 оны наймдугаар сард Д.Батсайхан нь “Энержиресурс” ХХК-н толгой компани болох “Майн Инфо” ХХК-ийн өөрийн эзэмшдэг бүх хувьцааг 100% өнөөх АМХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханы эзэмшдэг “Эм Ай Эйч” ХХК-д шилжүүлсэнээс үзвэл Тавантолгойн лицензийн жинхэнэ эзэмшигч хэн болох нь тодорхой биз ээ.

Д.Жаргалсайхан нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан Төрийн өмчийг өөрийн эзэмшилд авахын тулд өөрийн төлөөний хүн болох Д.Батсайханаар дамжуулан зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан нь баримтаар харагдаж байна.

Мөн цуврал гурав дээр стратегийн орд газар болох Төмөртэйн овооны цайрын орд газар болох одоогийн Цайрт менирал ХХК-н 18 хувийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Жаргалсайхан эзэмшдэг тухай асуулгын хариуны хүрээнд мэдээлэх болно гэжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button