Үнэт цаасны данстай 2.6 сая иргэн байна

Шинээр үнэт цаасны 1991 данс, холболтын 4166 данс нээсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлжээ.
2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны ногдол ашиг тараах үед шинээр 200 гаруй мянган данс нээлгэж байсан бөгөөд 2024 оны эцэст давхардсан тоогоор 130 мянган хүн арилжаанд оролцож байсан нь нийт дансны 5 хувийг бүрдүүлж буй нь тоо багассан дүн юм. Монголын хөрөнгийн биржээс 1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, мөнгөний урсгалаа зүй зохистой удирдах, өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой гэв. Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид арилжаанд идэвхтэй оролцогчдын тоо 5-10 мянга байгаа бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага тоо юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт үнэт цаасны хувьцааны данстай 2.6 сая иргэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.