НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: ЕБС-ийн үдийн хоолонд сүү нэмснээр хүүхдүүд 1.5 см-ээр өсжээ

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ЕБС-ийн үдийн хоолны хөтөлбөрт оруулж өгснөөр хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Хэнтий аймгийн Биндэр сумын эцэг, эх, сурагчдад танилцууллаа.

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлсэн  "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн хүрээнд өдөрт 1000 литр сүү боловсруулах цехийг Хэнтий аймгийн Биндэр суманд байгуулсан.

Энэхүү цехийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 2022 оноос хойш сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт долоо хоногт 2 удаа нийлүүлж байгаа юм.

ЕБС-ийн сурагчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган, өсвөр насны хүүхдийн бие махбодын өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2025 онд хийсэн бөгөөд судалгаагаар Биндэр сумын бага ангийн сурагчдын дундаж өндөр нь сүү хэрэглэдэггүй сумын сурагчдаас дунджаар 1.5 см-ээр илүү байсан бөгөөд өсөлт хоцролтын түвшин нь дөрөв дахин бага байжээ.  Харин илүүдэл жин, таргалалтын түвшин Биндэр суманд 16.7% байхад, сүү үдийн хоолонд ороогүй суманд 21.4% буюу 4.7%-иар өндөр байна.

Эх сурвалж: Food and Agriculture Organization of the United Nations (FAO)

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2025 15:51

ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА УНГАС АЛДАЖ БАЙДАГ ЮМ ХЭН ХЭМЖИВ

Холбоотой мэдээ

Back to top button