Top StoriesНИЙГЭМ

Үдийн хоолны асуудлаар "Оюунлаг"-аас хөөгдсөн сурагч сурах сургуульгүй болж, НҮБ-д захидал бичлээ

Бид Улаанбаатар хотын нэгэн хувийн сургуульд эцэг эхчүүд нь хүүхдийнхээ үдийн хоолны чанарыг сайжруулахаар хамтарч ажиллах хүсэлт тавьсаны төлөө нэг сурагчийг сургуулиас хөөсөн тухай мэдээлсэн. Тодруулбал, сурагчид эцэг эхдээ үдийн хоолны махны амт муухай байдаг, хөрсөн хоол өгдөг зэрэг асуудлуудыг учирласан байна.

Иймд 30 хүүхэдтэй тухайн ангийн 25 эцэг эх нэгдэж сургуулийн захиргаанд үдийн хоолыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлт тавьсан аж. Гэтэл тус сургуулийн захиргаанаас сургалтын үйл ажиллагаа алдагдуулсан, турхирсан хэмээх үндэслэлээр албан бичгийг төлөөлөн өгсөн хүний хүүхдийг сургуулиас нь хөөсөн байгаа юм. Тэгвэл бид энэ асуудлын мөрөөр хаана, хаана ямар процесс үргэлжилж байгаа тухай болон сурагчаа хөөсөн "Оюунлаг" сургуулийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

"Оюунлаг" сургууль үдийн хоолны чанарыг нь шүүмжилсэн сурагчаа хөөжээ

Тэгвэл тухайн сургууль Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Оюунлаг" сургууль юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ кэйс тухайн сургуулийн үдийн хоолтой холбоотой хоёр дахь асуудал болж таарч байна. Эргэн сануулбал, өнгөрөгч есдүгээр сард тус сургуулийн 10 хүүхэд сургуулийнхаа цайны газрын мантуун буузанд хордож зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол гарч байв. Харин энэ удаа үдийн хоолны амт чанар муу, таалагдахгүй байгаа тухайгаа эцэх эхдээ хэлснийхээ төлөө 11 настай охин сургуулиасаа хөөгдлөө.

-Охины ээж хүүхдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр 5 байгууллагад гомдол гаргажээ-

Дээрх асуудлын хүрээнд сурах эрх нь зөрчигдсөн хүүгийн ээж Хүний эрхийн үндэсний комисс, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргажээ. Иймд бид зарим байгууллагаас дараах мэдэээллүүдийг тодруулав.

Хүний эрхийн үндэсний комисс

"Охины кэйстэй холбоотой гомдол бидэнд ирсэн. Шалгаж эхлэх зөвшөөрлийг өнөөдөр л цохсон тул холбогдох ажил хараахан эхлээгүй байна. Бид 30 хоногийн дотор хүний эрхийн зөрчил мөн эсэхийг шийдвэрлэсний дараа тодорхой мэдээллийг өгч болно."

Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс

"Манай хэлтэст энэ асуудлаар хандсан зүйл байхгүй. Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас манайх руу шилжүүлж байгаа гэдгийг өнөөдөр албан бусаар сонссон. Манай чиг үүрэг бол сургалтын чанарт хяналт тавих, бусдаар хүүхдийн эрхийн асуудал дээр ажилладаггүй. Энэ кэйс дээр манайх хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой"

-Сурагчаа хөөсөн "Оюунлаг" сургууль байгуулагдаад найман жил болж байна-

Ерөнхий боловсролын Оюунлаг сургууль анх 2015 онд байгуулагдаж байжээ. Тус сургууль ашгийн төлөө бус үйл ажиллагаатай бөгөөд эзэмшигчээр Доржпүрэвийн Батсайхан гэж хүн бүртгэлтэй байна.

Сурагч охины ээж: Охины маань сэтгэл санаа таагүй байгаа, сэтгэлзүйчид хандана

Охины ээж: "Охины маань сэтгэл санаа сайнгүй байгаа. Сэтгэлзүйчээс зөвлөгөө авна. Бид өөр сургуульд орохоор хайж байгаа ч хувийн болон улсын суургуулиуд бүгд дүүрсэн, олдохгүй байна. Миний хувьд охиныхоо сурч байсан сургуулийг нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь охинд маань хүндээр тусна гэж бодож байна. Ямартай ч Хүний эрхийн үндэсний комисс, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргасан" гэв.

Харин сургуулиасаа хөөгдсөн 11 настай сурагч охин сурах эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар НҮБ-ын суурин төлөөлөгчид хандаж захидал бичжээ. Тэрбээр захидалдаа сургуулиасаа хөөгдөж, хичээлээсээ хөндийрсөн. Мөн найзуудтайгаа уулзаж чадахгүй, ганцаардаж байгаа тухайгаа учирласан байна. Түүний захидалдаа,

ХҮНДЭТ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-KОМЛАН ТАНАА

"Намайг …… гэдэг. Би 11 настай, эмэгтэй. Би сургуульдаа 6 жил амжилттай суралцаж байсан. Гэвч хичээлийн жилийн эхний улирлын амралтаар сургуулиасаа хөөгдөөд одоо сургууль, найзгүй, ганцаардаж, сэтгэл минь өвдөж байна. Би сургуулийн болон ангийн найзуудаа маш их санаж байна. Манай эцэг эх надад илүү сайн сургууль хайж байгаа ч олоогүй байна. Тэд надад туслуулахаар Хүүхдийн тусламжийн утас 108 руу залгасан. Ээж минь сургуулийн хоол өөх тос ихтэй, муухай амттай махтай, хүйтэн, эрүүл бус хоол байгаа талаар миний болон ангийн найзуудын дуу хоолойг СУРГУУЛИЙН ЗАХИРГААНД хэлсэн учир СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ намайг сургуулиас хөөсөнг анх сонсоод би чихэндээ итгээгүй бас маш их цочирдсон.

-Хоолоо гэрээсээ авчирсан хүүхдүүдийг сургалтын менежер цайны газарт оруулдаггүй. Энэ нь бидэнд сургууль дээрээ гадуурхагдаж байгаа мэт санагдсан-

Манай гэр сургуулиас хол учир би хотын түгжрэлээс өмнө гэрээсээ 6:50 цагт гарч сургууль дээрээ 7:45-аас 16:00 цаг хүртэл байдаг. Тиймээс би сургууль дээрээ өдрийн хоол идэх шаардлагатай байсан ч, хоол эрүүл бус байсан. Олон хүүхдүүд эцэг эхдээ эрүүл бус өдрийн хоолны тухай хэлж, гэрээсээ хоол авчирч эхэлсэн. Гэвч гэрээсээ хоолтой ирсэн хүүхдүүдийг СУРГАЛТЫН МЕНЕЖЕР сургуулийн цайны газарт оруулахыг зөвшөөрөхгүй коридорт идэхийг шаарддаг. Энэ нь надад болон миний найзуудад сургууль дээрээ гадуурхагдаж байгаа мэт санагдсан. Миний ээж таныг Монгол улсын олон хүүхдүүдэд тусалдаг гэж хэлсэн. Сургуулийн захиргаа хүүхдүүд бидэнд сайхан хандаж, биднийг хүндлээсэй гэж би хүсч байна.

Та сургуульд эрх нь зөрчигдөж байгаа найзуудыг минь хамгаалахад тусалж чадах уу" гэжээ. Мөн тэрбээр өөрт төрж буй мэдрэмжээ зурж, захидалдаа хавсаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
78 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-18 09:04

Энэ сургуульд сур�##�цах үедээ эрх нь зөрчигдсэн бүх хүүхдүүдийн кейсийг сайтар ш�##�гаж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна уу.
Охины сэтгэл санааны хохирлыг бас төлүүлнэ үү.

Зочин
Зочин
2023-11-18 10:08
Reply to  Зочин

Сургууль дээр гэрээсээ хоол авч ирэх хэрэггүй.Эндээс л ямар айлынхан хүүхэд вэ гээд ялгамж гарна.Дээхэн сурагч форм өмсөхгүй хэдэн жилд хүүхдүүд хувцасаараа өрсөлдөөд сүүлдээ бренд хувцасаараа гайхуулж багш нараа ч доромжилдог байсан шүү.Сургуулийн хоолны чанарын асууд�##� бол ту�####�а өөр асууд�##� .

Зочин
Зочин
2023-11-18 20:48
Reply to  Зочин

Гэрээсээ байна уу өөр хаа нэг газраас байна уу хоол авчирч идэх хэнд хамаатай юм, зөвхөн хоолны газрын орлогоо бодоод ингэж хандаж болохгүй ээ.

Зочин
Зочин
2023-11-18 23:47
Reply to  Зочин

Gereesee zugeer hooloo avchrad iddeg shde yasan sonin yum be huu maani hoolondoo ih durtai bdg

Зочин
Зочин
2023-11-18 10:40
Reply to  Зочин

Tegeed chanargvi amtgvi, shim tejeelgvi huiten hooliig ijil haragdah geed ur huuhedde ogoh yumuu? Chanariig saijruulahig shaardsan ni zow l bnashd. T1 yum yarih yumaa

Зочин
Зочин
2023-11-18 09:17

Нөгөө �##�дартай сайн хувийн сургуулиуд минь сурах эрх нь зөрчигдсэн энэ жаахан охиныг сургуульдаа аваад сургана уу.

Зочин
Зочин
2023-11-18 09:26

Үндсэн хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гээд заачихсан байхад зарим эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургууль нэртэй хулгайч луйварчдын сургуульд өгдөгөө болих хэрэгтэй. Бүх хувийн сургуулийг хаах хэрэгтэй.

Зочинzochin
Зочинzochin
2023-11-18 09:46

Hubiin surguuliudiig bvgdiig ni haa blobsrol jigd tentsbertei bh yostoi ilvv yum hvseed bgaa hvmvvs hvvhdee gadaad ruu yabuulj surga ter ni neelttei baig blobsroloor mungu hiin gj bdggui yum

Зочин
Зочин
2023-11-18 10:05

shaa shaa pzdaa

Зочин
Зочин
2023-11-18 10:06

Аймар сургууль вэ

Зочин
Зочин
2023-11-18 10:07

Нэрийг нь ийм хурдан зарлачиж бгамуу

Зочин
Зочин
2023-11-20 08:51
Reply to  Зочин

Сургуулийн нэрийг зарл�##�аа гээд яах юм бэ?Зарласан нь зөв ш дээ.Аав,ээжийн б�##�чир үрсүүдэд аятайхан хоол хийгээд өгчихгүй дээ,гэрээсээ аваад очсон жаахан хоолыг нь х�##�аагаад (хэдэн печь тавиад өгч болно шүү дээ) тухтай идэх боломжийг олгох хэрэгтэй шүү дээ,Сургуулийн хоол сайн бол хэн гэрээсээ хоол зөөх вэ дээ?Хоолны чанараа сайжруулах арга хэмжээг авахын оронд �##�гын чинээ охиныг сургуулиас хөөж л байдаг.Ямар ичгүүртэй өчүүхэн бодолтой сургуулийн захиргаа вэ? Бодохоор л ...дургүй хүрээд байна.Хүүхдээ буцаагаад аваач ...Хүүхдүүдийн буруу гэж юу байхав.Хоооны асуудлыг сайжруулб�##� зохилтой

Зочин
Зочин
2023-11-19 00:58
Reply to  Зочин

Зарлахгүй...
НУУХ ЁСТОЙ ЮУ ???

Зочин
Зочин
2023-11-18 10:16

арай юмбэ

Зочин
Зочин
2023-11-18 10:25

neriig ni zarlachidag mash sain baina

Зочин
Зочин
2023-11-18 10:41

goodjob

Зочин
Зочин
2023-11-18 10:44

Боловсролын хуульдаа сурах эрхтэй холбоотой эрхзүйн зохицуул�##�тыг хийх шаардлагатай.

Зочин
Зочин
2023-11-18 12:20

Jaahan huuhdiig deerelhej bolohgui

Зочин
Зочин
2023-11-18 12:28

ӨӨ ХООЛНЫ АМТ ЧАНАРЫН ТАЛААР ШҮҮМЖЛЭЭД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭСЭН БАЙНАШТ ЯАЦАН ДАВАРЦАН СУРГУУЛЬ ВЭ? ЭНЭ СУРГУУЛИЙГ ХААГААД ЗАХИРЛЫГ НЬ МАНАЙ ХОККЕИЧДЫН БАГТ ӨГЧИХ ХЭДЭН ӨГЛӨӨ ХОТЫН ГУДАМЖ ШҮҮРДҮҮЛЭЭД АМЬДРАЛ ҮЗҮҮЛЬЕ.ХӨӨШ МУУ ЗАХИРАЛАНЦАРАА ЧИ ТЭР ХҮҮХДИЙГ ЭРГҮҮЛЖ АВАХГҮЙ БОЛ ӨӨРТӨӨ ГОМДООРОЙ ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ВЭ? ЧИ ТАНАЙ НААД СУРГУУЛИЙГ ХААЛГАЧИЙ ТЭГЭЭД ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСИЙГ НЭГ ӨВӨЛ ДУЛААН ӨВӨЛЖҮҮЛЭХЭЭС ТЭД ЧИНИЙ АМАН ДЭЭР БААЖ ШЭЭНЭ ҮҮНД МУУ НУС МИНЬ ЧИ БЭЛЭН ГЭЖ НАЙДЬЯА

Зочин
Зочин
2023-11-18 12:46

Зөвөө ингэхгүй л бол монгол улсад хүүхэд хохирсоор байх болно ээж охин 2т амжилт хүсъе ганц өөрийнхөө төлөө дугарч бгаан биш

Зочин
Зочин
2023-11-18 12:47

ichdeggui yum be ene surguuli

Зочин
Зочин
2023-11-18 12:58

Хувийн сургууль хувийн их сургуулиуд шун�##� мөнгө мөлжлөг хуурамч хулхиараа монголыг хорлож ядууруулж байна.

Зочин
Зочин
2023-11-18 13:05

Би бол хүүхдүүддээ хоол өгч явуулдаг магайх 3 хүүхэдтэй бүгд дунд сургуульд сжрдаг. Сургуулийн хоол чанаргүы дээр нь хоолны мөнгийг нь дийлэхгүй манай 3 гэхэд нэг өдрийн 23500 төг. Манайх шиг нэг нь ажилладаг айл хэцүү

Амараа
Амараа
2023-11-18 13:29

Үй цай сургууль яг ийм байдаг. Хоолоо гэрээсээ авч ирсэн хүүхдүүдийг бүр идүүлдэггүй. Эрт тар гэдэг. Үнэтэй гахай тахиан махан хоол зутан нэртэй хэн ч иддэггүй шөл. Төлбөрөөр ашиг хийнэ дээрээс нь бас хоолоор ашиг хийх гээд чичрээд. Хүүхдүүдийг хааяа ч гэсэн мөнгө гэж харахаа больмоор юм.

Зочин
Зочин
2023-11-19 19:56
Reply to  Амараа

Иймэрхүү зүйлийг дор нь холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ тооцуулж хэвийн болгож баймаар бна. Хүүхдүүдийг хохироож болохгүй

Зочин
Зочин
2023-11-18 14:35
Reply to  Амараа

Иймээс энэ үйлдлийг таслан зогсоохын тулд бүгд баримтаа дэлгэж тавьж тэмцэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-11-18 15:01

Олон т�##�ын байр суурь байх ёстой. Нөгөө т�##�ын байр суурь хаана байна? Нэмэлтээр адилхан сурагч хүүхдүүд өөр эцэг эхчүүд, чадв�##� тогооч нараас нь тайлбар аваад дорвитойхон шиг бат нот гарах гарцгүй мэдээлэл бичихэд яана вэ. Мэдээлэл тайлбар өгөөгүйн бол өгсөнгүйээ гээд тавиач ээ...

Зочин
Зочин
2023-11-18 17:20

ЭНЭ УГААСАА МЭДРЭЛ СУРГУУЛЬ ШДЭЭ, НЭГ АЙЛЫН ХҮҮХЭД АНГИЙНХАА ХҮҮХДЭД БАЙНГА ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ ЗОДУУЛДАГ НЬ ИЛРЭЭД ЭЦЭГ ЭХ НЬ ГОМДОЛ ГАРГАСАН ЧИНЬ НӨГӨӨ ДЭЭРЭЛХДЭГ ХҮҮХЭД НЬ АЙМАР БАЯН АЙЛЫН ХҮҮХЭД БАЙЖ ТААРААД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ ХҮҮХДИЙГ НЬ ХӨӨГӨӨД ДУУССАН, ГОЁ БАЙГААЗ ДЭЭ

Зочин
Зочин
2023-11-18 20:53
Reply to  Зочин

Сайн ш�##�гуулах хэрэгтэй. Бүүр даварсан сургууль байна даа.

Mick
Mick
2023-11-18 17:37

ooroo surrguuld orchih

Mick
Mick
2023-11-18 18:23

surguul deer zavaal idex xereg bna uu. ㄹ

Зочин
Зочин
2023-11-18 19:51

Наад сургуулиасаа хүүхдийн сэтгэл санааны хохирол 1,5 тэрбум төгрөгийг гардуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-11-29 19:23
Reply to  Зочин

hha ene humuus ugasa iim l ym huseed ingj sensation blgod yvd bgshde oorsdoo aimr hel amtai huuhdeer hurtel jujig taviulaad iim etseg eh bdg l ym

Зочин
Зочин
2023-11-18 20:02

Хөхөөнүүд хүүхдээ хайрлаач дээ.

Зочин
Зочин
2023-11-18 21:48

Өө ямар б�##�иар хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчилтэй сургууль вэ. Сургуулийн гуанзнаас хүртэл ингэн ингэн ашиг олох юм уу. Гэрээсээ хоолоо аваад ирэхэд нь харин ч хоол идэх газар гаргаж өгөх ёстой биз дээ. WTF

Зочин
Зочин
2023-11-18 21:54

Японы сургуульд харин ч гэрээсээ хоолоо авчирахыг шаарддаг. Хүн хүний хоолны дуршил, онцлог өөр учраас. Сургуулийн обинто буюу гэртээ хоол хийх сург�##�т хүртэл ээжүүдэд явагддаг. Боловсролын байгууллага ат�##� боловсролгүй !!!!

Зочин
Зочин
2023-11-18 22:05

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Иргэнийхээ эрхийг хангаж чадаж байна уу. Эрхээ хамга�##�ж чадахгүй ийм жоохон хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тэр сургуулийн тусгай зөвшөөрөлийг шууд цуц�##�

Зочин
Зочин
2023-11-18 22:10

Шүүхдэх хэрэгтэй. Шүүхээс өмнө Боловсролын яамтай ярина. Яам нь асуудлыг шийдэх ёстой.

Зочин
Зочин
2023-11-18 23:16
Reply to  Зочин

Наад сургуулиасаа хүүхдийн сэтгэл санааны хохирол 1,5 тэрбум төгрөгийг гардуулах хэрэгтэй

Бухимдагч иргэн
Бухимдагч иргэн
2023-11-18 23:23

Боловсролын с�##�барт бугшсан ийм бүдүүлэг ялзарсан байдлыг яамныхан анхаарч ш�##�гаач. Төсвийн мөнгө хүртэж суугаа, тодорхой ажил хийх чадамжгүй, танил тохой татсан төрийн �##�быг төрлийн заваан болгосон юмнуудаас болж с�##�бар нь сүйрлээ. Өдрийн хоол муу нь тодорхой байхад гуанзныхандаа арга хэмжээ авч чадахгүй, хүүхэд хөөхдөө яадаг байна аа? Маанаг удирдлагыг торгооч.

Зочин
Зочин
2023-11-19 02:39

zahiral ni gaviyat bagsh nter shde icheesee

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
2023-11-19 06:56

Энэ саяхан хоолны хордлого гарсан гд шуугиад бсан сургууль мөн бздээ..Хүүхдиин сурах эрхэнд ингэж бүдүүлгээр ха.лдаж бга бол тэнд жинхэнэ боловсрол олгох сонирхолгүй хувиин бизнес.нэр төр хөөсөн хоосон толгойтнууд ажилладаг юм бна. Шударга ёс хаана бна. Хүүхдэд хайргүй.боловсролгүй захира.лд арга хэмжээ авч сурга.лт явуулах эрхииг нь хаах хэрэгтэй..Нэг л их үнэтэй сургууль. Ёс суртахуун.. чанар бол нойл шүү..

Зочин
Зочин
2023-11-19 20:00

Нэг л их үнэтэй сургуулиудад хүүхэдээ сургадаг зарим нэг нь шударга бусаар олсон орлогоо зарцуулж буй хэрэг гэж үзэж болох уу

Багш
Багш
2023-11-19 15:57

хувийн сургуулиуд хүүхдэд биш эцэг эхийнх нь хөрөнгө мөнгө эрх мэдэл авилг�##�д хайртай

Bibi
Bibi
2023-11-19 07:19

Bolovsroliin ylsiin bolon huviin surguuliud bugd huuhdiin erhiin zurchiltei

Зочин
Зочин
2023-11-19 07:33

Хоолны хэрүүл хийж байхаар ёс зүй харьцаа хандлага сурлагаа эзэмшиж авахаа бодохгүй зарг�##�дах хямд төсөр аргаар амьдрах арга сурахаар зүтгэж байгаа нь өөрсдөд нь хохиролтой байж болзошгүй
Биеийн тамирын багшийг манай хүүхдийг гүйлгэсэн байна,суни�##�гасан байна л гэнэ. Математикийн багшийг
Бодож чадахгүй хүүхдэд да�##�гавар өглөө л гэнэ.
Ингэж буруугаар хүүхдээ турхирах нь уг хүүхдийн ирээдүйд буруугаар тусаж болзошгүй юм.
Уучлаарай энэ зөвхөн мөхөс миний бодол байлаа......

Баасансүрэн
Баасансүрэн
2023-11-19 07:39

Нөгөө эмээлтийн өмхий мах байхыг хэн мэднэ. Сурагчдын өдрийн хоолонд хөндлөнгийн хян�##�т хэрэгтэй, монголын ирээдүй хүүхдүүдийн эрүүл мэндээр бизнес хийж болохгүй биздээ.

Иргэн
Иргэн
2023-11-19 08:49

Эзэд нь мөнгөний төлөө улайрчихсан хүмүүс гэж ойлгогдоод байдаг. . Төлбөрөө 2 хувааж авна. Төлбөрийг 10 сарын -20нд дуусгасан байх ёстой, 1 хоног өнгөрөхөд л сурах эрхийг нь шууд хязгаарлаад эхэлдэг.

Зочин
Зочин
2023-11-19 08:49

Xooliig bolix xeregtei.

Зочин
Зочин
2023-11-19 09:11

Шүгэл үлээсэн хүмүүсийнхээ эрхийг хамга�##�ах хэрэгтэй . Шүгэл үлээх хууль мууль батлаад байсан биз дээ

Зочин
Зочин
2023-11-19 10:42

Хүүхдүүдийг мөнгө гэж хардаг хар�##�ган сургууль байна. Сайн ш�##�гаж дээд байгууллага нь арга хэмжээ авч чадах уу. Үгүй л болов уу. Сургуулийг хаах хэрэгтэй. Өөр чиглэлээр бизнес хиймээр юм байна даа.

Зочин
Зочин
2023-11-19 10:43

Ийм явцуу байнга асууд�##� үүсгэдэг доголдолтой сургуулийг хаах хэрнгтэй. Хаанаас ч болрвсрол аьч болно шүү дээ өрсөлдөж чадахгүй байнга хэл ам татдаг бол ажиллагааг зогсоохыг яамнаас хүсэж байна.

Зочин
Зочин
2023-11-19 10:53

ichih nuur alga uu tged

Багш
Багш
2023-11-19 11:17

Хоёр т�##�аас нь дүгнэж эрэгцүүл ! Бүх зүйлд ш�##�чиганаж багш ажилчдыг дарамт�##�даг эцэг эхийн ...Жишиг дав�##�га�##�ж байна шүү! Сург�##�тын төлбөрөө төлж чадахгүй Сургуулийг чирэгдүүлсэндээ ш�##�таг хайсан эх эцэг.....!!!

Зочин
Зочин
2023-11-19 12:18
Reply to  Багш

Баримттай зүйл шүү.
Та эцэг эх нь сург�##�тын төлбөрөө төлж чадахгүй гэдгийг нь яаж мэдэв?! Та баримт нотолгоогоо тавина уу.

Зочин
Зочин
2023-11-19 12:09

Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй, хүүхдэд учруулсан хохирлыг нь 200 хувь барагдуулах ёстой.

Зочин
Зочин
2023-11-19 13:15

Оюунлаг ийн энэ асуудлыг ш�##�гаж шийдэж чадах уу даа. Цаанаа том хамга�##�агчтай байгаа биз дээ. Хахуул өгөөд л нам болгоно биз. Хүүхдийн эрх байхгүй газар юм байна. Эцэг эхчүүд одоо хүүхдээ хөөлгөхгүй гэж айгаад бас нам биз.

Зочин
Зочин
2023-11-19 13:24

арай л уу нээрээ хннн

Ganbaa
Ganbaa
2023-11-19 14:34

Хогийн сургуулиас.гаргаач.угаасаа сург�##�т �##�т муутай миа сургуульд ш дэ

Иргэн
Иргэн
2023-11-19 15:27

Сургуулийн үдийн цай хоол гэж хөгийн л юм байдаг юм шиг байна лээ манай ач нар идэдгүй ава�##� д ирдэг

Зочин
Зочин
2023-11-19 17:07

uudend orohoosoo l hetsuu surguuli bnlee humuusiinh ni aash zan bol aimshgin surgaltiin chnar ni bol sn l geed bdgiin hunleg bj chdku bol mynga sn bgad ymr hereg bhav

Зочин
Зочин
2023-11-19 17:10

unniig helsen hund nohoi ushuutei ulsiin surguuliig hurtel shuumjleed garahad uur surguulid bity av geed duuregin dotood chatruga msch bichsen bdin ingej hen negnii surch bolovsroh erh bolomjind ni haldmargui bna .. surguuli suragchidaa bnga dramtaldag dungeer ni boomildog

Зочин
Зочин
2023-11-19 17:35

Угаасаа ийм сонин бодлоготой сургууль юм байн�##�ээ. Манай хүү ш�##�г�##�танд нь тэнцээд оруулахаар очиж уулзахдаа юм асуусан чинь олон юм асуулаа хүүхдээ аваад яв гэжүү. Уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг. Хүүгээ дагуулаад гараад өөр сургууль оруулж байж билээ. Тэр нь чи болсон гэж боддог. Ерөөсөө эцэг эхчүүдийг үг хэлүүлэхгүй гэж анхнаас дарах бодлого баримт�##�даг юм шиг байгаа юм. Хүүхэд дунд нь хохирох хамаагүй. Боловсролын, сурган хүмүүжүүлэх газар л лав биш. Ашгийн төлөө хувийн компани л даа

Зочин
Зочин
2023-11-19 19:42

eniig tatan buulgaa avgai nohor 2 buten horoollin zam haagaad hetsuu bna solongost 25 onoos iim huviin surguuliig haahaar bolson manaid bas tegmeer bna

Холбоотой мэдээ

Back to top button