Нийгэм мэдээ

Сурагчид: Их завсарлагааны 10 минутад хоолоо идэж амждаггүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын их завсарлагааны арван минут байдаг аж. Тэд завсарлагааны үеэр бүтэн хооллож мөн ариун цэврийн өрөө орж амждаггүй талаараа бидэнд хуваалцлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид 40 минут завсарлаж, үдийн цайгаа ууж, дараагийн хичээлдээ бэлдэж, ариун цэврийн өрөө орж амждаг байна. Харин VI-VII ангийн сурагчид 20-30 минут завсарлаж, өөрсдийн биеийн чилээгээ гаргаж, бүтэн хооллодог байна. IX-XII ангийн сурагчдын их завсарлагааны арван минут бөгөөд ариун цэврийн өрөө болон сургуулийн хоолны газарт урт дараалал үүсдэг учраас хооллож амждаггүй байна. Зарим тохиолдолд хурдан идэж дуусгахын тулд бүхлээр нь идэж, бас зогсоогоороо идэж дуусгадаг байна.

Иймд сурагчид завсарлагааны цагаа нэмүүлэх хүсэлтэй бөгөөд энэ талаар байр сууриа илэрхийллээ.

-Ариун цэврийн өрөө болон сургуулийн хоолны газар урт дараалал үүсдэг учраас завсарлагаанаараа хооллож чаддаггүй-

-Би төгсөх ангийн сурагч тийм учраас сургууль дээрээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Хичээллэж байх үед их завсарлагааны минут хүрдэггүй учраас өдрийн хоол цайгаа идэж амждаггүй. Гүрийж байгаад юм идлээ гэхэд хичээлээсээ хоцроод багшдаа загнуулдаг. Тийм болохоор завсарлагааны минутыг ядаж 20 минут болгоод нэмээд өгөх хэрэгтэй байна. Анги маань ариун цэврийн өрөөнөөс хол, сургуулийн цайны газраасаа хол болохоор очиж байх үед арван минут нь дуусчихдаг.

Сурагч

-Манай анги сургуулийн хоолны заалнаас нэлээн хол тийм болохоор очиж явах үед хичээлийн хонх дуугарчихдаг. Юм идмээр байвч, хичээлээсээ хоцроод аль эсвэл хичээл орчихдог болохоор гүрийгээд хичээлдээ суудаг. Арван минут завсарлахад яалтчгүй багадаад байдаг.

Сурагч

-Би зургаадугаар анги. Манайх 20-30 минут завсарладаг болохоор хоолоо иднэ, ариун цэврийн өрөө орж амжина, дараагийнхаа хичээл бэлддэг.

Сурагч

-XI ангид суралцдаг. Завсарлааны цагаар юм идэж амждаггүй болохоор хичээл дээрээ огт юм иддэггүй. Манай сургуульд ариун цэврийн өрөө цөөн байдаг учраас дугаарлаж, зогсож байхад хичээл орох болчихдог. Тийм болохоор хичээлийн дундуур ариун цэврийн өрөө орно эсвэл гүрийчихдэг.

Сурагч

-10:10-10:20 хүртэл завсарладаг. Өдрийн завсарлагаанаараа ихэвчлэн соустай будаа болон пирошки иддэг. Дараагийн хичээл орохоос өмнө ангидаа очихын тулд явж байхдаа хоолоо иддэг. Хурдан хурдан зажлаад иддэг болохоор заримдаа их хэцүү. Хичээлээсээ хоцрохоор багш загнадаг болохоор аль болох хурдан анги руугаа очихыг хичээдэг. Завсарлагааны минут ядаж 15 минут болчихвол бүх юмаа амжуулж чадна байх.

Сурагч

-Би тавдугаар ангид суралцдаг. 40 минут завсарладаг. Энэ үеэр хоолоо идээд, дараагийнхаа хичээлийг бэлдээд дуусдаг. Их завсарлагааны маань их хүртээмжтэй байдаг.

Сурагч

-Би XI ангид суралцдаг. 10 минутын завсарлагаанаар юм идэж чаддаггүй. Хий дэмий дараалж зогсоод таардаг. Тийм болохоор завсарлагааны минутыг нэмүүлэх хүсэлтэй байна. Үнэхээр 10 минутад ариун цэврийн өрөө орж чаддаггүй, хоол ч идэж амждаггүй.

Сурагч

-10 минутад үнэндээ юу ч хийж чаддаггүй. Ариун цэврийн өрөө маань цөөхөн нэмээд хүүхдүүд их оочерлодог цайны газарт ч ялгаагүй тийм учраас үдийн цайгаа ч ууж амждаггүй. Заримдаа цайны газарт дугаарлаж байхын оронд гадагшаа гараад юм идчихдэг. Завсарлагааны минутыг хүртээмжтэй болгоод өгвөл үдийн цайгаа тухтай идэж чадна.

Сурагч

-Завсарлагааны 10 минутдаа цайгаа ууж амждаггүй. Гэрээсээ хоол бэлдээд ирэхээр идэж амжаагүй байхад дуусчихдаг. Тийм болохоор завсарлагааны цагаараа тухтай хооллодог баймаар байна. 10 минут хэтэрхий бага байдаг. Дунд ангид байхад 20 минут орчим завсарладаг байхад бүх юмаа амжуулаад дуусгадаг байсан. Харин анги ахих тусам завсарлагааны минут багасч байгаа нь таалагдахгүй байна.

Сурагч
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-07 19:21

20minut

Холбоотой мэдээ

Back to top button