ЭДИЙН ЗАСАГ

The West Australian: Занаду майнз Монголын Хармагтай ордын үлдсэн 25 хувийг Зижиньд зарах хэлцлээ хүлээж байна

Австралийн The West Austrailian мэдээллийн агентлаг манай улсын Хармагтай ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхолтой нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын хамгийн том зэс, алтны ордуудын нэгийн эзэмшлийн хувь заяаг өөрчилж мэдэх онцгой үйл явдлын хүрээнд "Занаду майнз" нь Хятадын уул уурхайн томоохон групп болох "Зижинь майнинг"-тай хийсэн онцгой эрхийн гэрээгээ цуцаллаа. Энэ нь талууд хяналтын хэлцэлд хүрч чадаагүйн улмаас болсон юм.

Зижинь группийн талаас Хармагтайн хяналтын багцыг худалдаж авах таатай санал тавьсан бөгөөд Занадугийн зүгээс тус саналыг хамтарсан компанийн анхны гэрээнд заасан 25 хувиа худалдах эрхээс таатай нөхцөлтэй гэж үзсэн учир Зижинь хэлцлийн давуу эрх олгож, хоёр талаас хэлцлээ эхлүүлсэн.

Гэвч хэдэн долоо хоногийн яриа хэлэлцээний дараа Зижинь хэт богино хугацаанд шийдвэр гаргах боломжгүй тул гэрээг албажуулах гарын үсэг зурах хэмжээнд хүрсэнгүй. Гэхдээ Зижинь групп анхны саналаа буцаах санал гаргаагүй нь анхаарал татаж байна.

Хугацаа тулж, хамтарсан түншээсээ тодорхой шийдэл хүлээн аваагүй нөхцөлд Занадугийн хараат бус ТУЗ-ын хороо нөөц төлөвлөгөөгөө идэвхжүүлж, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөөр хувьцаагаа зарах эрхээ хэрэгжүүлэхээр боллоо.

2025 оны зургаадугаар сарын 4-нд ээлжит бус хурлыг товлож, хөрөнгө оруулагчид Хармагтай төсөлд үлдсэн 25 хувийг Зижиньд худалдах эсэх талаар санал хураах юм.

Хэрэв хүлээн авбал, Занаду нь уг дэлхийн хэмжээний төслийн цаашдын санхүүжилтийн үүргээс чөлөөлөгдөж, Хармагтайн хувьд урт хугацаанд төвлөрсөн хөрөнгө оруулалт шаардахгүй гэсэн үг.

Харин энэ санал хураалт амжилтгүй болж, илүү ашигтай хэлцэл гарахгүй бол компани Б төлөвлөгөөнд шилжиж, төслийг Зижиньтэй 50:50 хувьтай үргэлжлүүлэхийн тулд өөр санхүүжилтийн эх үүсвэр хайх юм.

"Зижинь групп нь Монгол дахь төсөл дээр илүү туршлагатай ажиллана гэж харж байна. Бид Хармагтай төслийг урагшлуулах шаардлагатай санхүүжилтийн шийдэл олохын тулд түнштэйгээ хамтран ажилласаар байх болно. Мөн төсөлд сонирхлоо илэрхийлсэн гуравдагч талыг хэлэлцээ хийхийг санал болгож байна" хэмээн Занаду майнз компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Колин Мурхед хэлсэн юм.

Монголын Хармагтай төсөл дээр Зижинь 50:50 хувийн хамтын эзэмшлээр явдаг бөгөөд дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой зэс, алтны орд билээ.

Тус орд нь нийт 730 сая тонн нөөцтэй бөгөөд үүнд 1.6 сая тонн зэс, 4 сая унц алт багтана. Гол онцлог нь 100 сая тонн өндөр агууламжтай бүс бөгөөд зэсийн эквивалент агууламж нь 0.8 хувь бөгөөд энэ нь төслийг хурдан үр өгөөжтэй болгож, Занадуд эхний үе шатад мөнгөн урсгал авчрах боломжтой төсөл.

Саяхан, ТЭЗҮ-дээ дурдсанаар, Хармагтай төслийн цэвэр үнэлгээ 930 сая ам.доллар, шаардлагатай хөрөнгө оруулалт 890 сая ам.доллар бөгөөд жилд 293 сая ам.долларын өгөөж үүсгэх боломжтой гэж үзсэн. Үйлдвэрлэл нь жилд 80,000 тонн зэс, 170,000 унц алт үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн ба зэсийн өртөг нь нэг фунт тутамд 70 цент байна. Энэ нь дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, 30 жил хүртэл ашиг өгөх төсөл болж байна.

Яг өнөөдрийн байдлаар Занаду нь Зижиньтэй хийсэн онцгой эрхийн гэрээгээ цуцалснаар гуравдагч хөрөнгө оруулагчдад хаалга нээж, Ази тивийн хөгжүүлэлтийн шатандаа хамгийн ирээдүйтэй ордуудын нэгийг эзэмших өрсөлдөөнийг дахин идэвхжүүллээ.

Зургаадугаар сарын 4-ний санал хураалт ойртож байгаа энэ үед Занаду дахин удирдлагын байр суурьдаа эргэн ирж, шинэ саналууд хүлээж, стратегийн бүх хувилбарыг нээлттэй болгож буй нь уг Хармагтай ордыг дэлхийн хэмжээний төсөл болгож байна.

Нэг зүйл тодорхой байгаа нь Зижинь групп Хармагтай орд дээр өндөр сонирхол бий бөгөөд эрэлттэй хөрөнгө оруулалт болохыг ч мэдэж буй. Энэ нь Занадуд өнөдөр өгөөж хүртэх боломжит хувилбараа сонгох нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Эх сурвалж: The West Australian

Ц.ТАМИР

Холбоотой мэдээллийг хавсаргаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:12

Арай арай

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:25

bolichoosoi ene odoo arai davraad baigaan bishuu

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:26

gadniihan manai eh orniig zarj baihad tur zasag gej bnuu

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:26

minii gazar nutgaas burhan guisan ch buu ug ntr geed ug baidag odoo buur balai yum bolj bainaa

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:27

mongol humuusiin yamarch oroltsooguigeer gazar orniig ni zarj baihad ta nar yaj zugeer suugaad baij chaddag bainaa

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:32

энийг ингэж өөхшүүлээд байгаа монгол т�##�аас гар хөл нь болж байгаа хэдэн хүн байгаа бүгдийг нь ил болгоо

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:33

монголд үнхээр бүтэж байгаа юм �##�гаа одоо гадныхан давраад эхлэлээ

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:33

эрхийг нь цуц�##�аад ахиад монголд ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:33

лицензийг нь хураах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:34

монголын газрыг хятадуудад зарж байх�##� юугаа хийгээд байгаан бээ

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:34

litsenziig ni shuud huraah heregtei turd avah heregtei strategiin ord bolgoh heregtei

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:36

энэ бүүр нэг даварцан хөөж гаргаач

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:38

xanadugiin erhiig tsutslaldaa eh orniig medeegui bhad arduur ni zarj urne gej yu gesen ug yum be

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:39

mongolchuudiig unheer doromjilj bna ene xanadu mine

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:39

яаасан дураараа юм бэ гэдэг шиг л манай орныг хоорондоо зарж байдаг шүү

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:58

битгий давраад байгаарай энэ гадны гар хөлнүүд

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:15

z##luul

Холбоотой мэдээ

Back to top button