Тодруулга: Оргосон хоригдлыг олоогүй. Хоёр хорих ангийн бүрэлдэхүүн шуурхай эрэн хайж байна
Сэлэнгэ аймаг Мандал сум шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433-р хаалттай хорих ангиас өнөөдөр /2025.05.10/ хоригдол оргосон талаарх мэдээлэл цахим сүлжээнд тавигдсан.
Уг мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс болон эрэн хайх ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харьяа байгууллагуудаас цахим сүлжээнд тавиад буй.
Харин оргосон гэх хоригдол О.Оюунболд нь 25 настай эрэгтэй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалтаар 13 жилийн хорих ял авч 2020 оны есдүгээр сарын 24-нд ЭХАШШ-ийн 2020/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолоор хоригдож байжээ.
Одоогоор хоригдлыг эрэн хайх ажил ямар ахицтай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэл гаргаагүй байна. Холбогдож тодруулах гэсэн боловч хэвлэл хариуцсан албан тушаалтнууд нь утсаа авсангүй.
Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газартай холбогдоход энэ талаар дараах мэдээллийг өглөө.
-Хоригдолыг эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор ахиц гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр хорих ангийн алба хаагчид хоригдлыг эрэн хайж байна.
Тус хоригдлыг ялласан Эрүүгийн хуулийн 10.1 нь “Хүнийг алах гэсэн заалт”
Энд хүн амины хэргийг онц хэрцгийгээр үйлдсэн эсэхээс хамаарч хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин оргодол 13 жилийн хорих ял авчээ. Тиймд хоригдол хүнийг онц хэрцгийгээр хөнөөж ял авсан байж магадгүй байгаа юм.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хун амьны хэрэгт огч байгаа ял 8-15:жил гэдэг бол хэтэрхий бага байна.
Харуул хамгаалалт сул бна шүү дээ .Одоо энэ хоригдол ахиад хүн албал яана вэ !! Маш хариуцлагагүй бна .Байнга л хоригдол алдагдах юм .
Өдий багаасаа ХҮН алдаг яасан тэнэг толгой вэ?эцэг, эх үр хүүхдүүдээ зөв ёс суртахуун, хүмүүжил бий болгохыг хүсьe
Амийг амиар гэдэг зарчим хаачисан?!
Яана да 38 настай залуу үедээ гарах байж дэ
Одоо ч баларлаа Хайран хүү
Утсаа маажиж байгаад алдаа биз утас гамшиг болж байна ш дээ
selenge
Яахаараа шоронгоос оргодог юм бэ. Ямар хариуцлагагүй юм. Хэн туслав.
Олсон гэсэн шдээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Харгис ялтан алдаад явуулсан хариуцлагагүй хүмүүс вэ дахиж хэрэг тавихаас нь өмнө олоосой
Sain ywarai gej helii da zorison zorilogo chine tom shv zorilogdoo zaawal hvreere