Гэмт хэрэгНИЙГЭМ

Тодруулга: Оргосон хоригдлыг олоогүй. Хоёр хорих ангийн бүрэлдэхүүн шуурхай эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг Мандал сум шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433-р хаалттай хорих ангиас өнөөдөр /2025.05.10/ хоригдол оргосон талаарх мэдээлэл цахим сүлжээнд тавигдсан.

Уг мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс болон эрэн хайх ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харьяа байгууллагуудаас цахим сүлжээнд тавиад буй.

Харин оргосон гэх хоригдол О.Оюунболд нь 25 настай эрэгтэй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалтаар 13 жилийн хорих ял авч 2020 оны есдүгээр сарын 24-нд ЭХАШШ-ийн 2020/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолоор хоригдож байжээ.

Одоогоор хоригдлыг эрэн хайх ажил ямар ахицтай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэл гаргаагүй байна. Холбогдож тодруулах гэсэн боловч хэвлэл хариуцсан албан тушаалтнууд нь утсаа авсангүй.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газартай холбогдоход энэ талаар дараах мэдээллийг өглөө.

-Хоригдолыг эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор ахиц гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр хорих ангийн алба хаагчид хоригдлыг эрэн хайж байна.

Тус хоригдлыг ялласан Эрүүгийн хуулийн 10.1 нь “Хүнийг алах гэсэн заалт”

Энд хүн амины хэргийг онц хэрцгийгээр үйлдсэн эсэхээс хамаарч хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин оргодол 13 жилийн хорих ял авчээ. Тиймд хоригдол хүнийг онц хэрцгийгээр хөнөөж ял авсан байж магадгүй байгаа юм.  

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mgl hip hop
Mgl hip hop
5 сар 10, 2025 17:37

Sain ywarai gej helii da zorison zorilogo chine tom shv zorilogdoo zaawal hvreere

Irgen
Irgen
5 сар 10, 2025 18:12

Өдий багаасаа ХҮН �##�даг яасан тэнэг толгой вэ?эцэг, эх үр хүүхдүүдээ зөв ёс суртахуун, хүмүүжил бий болгохыг хүсьe

Зочин
Зочин
5 сар 10, 2025 18:33

Яана да 38 настай з�##�уу үедээ гарах байж дэ
Одоо ч б�##�арлаа Хайран хүү

Зочин
Зочин
5 сар 10, 2025 20:23

Утсаа маажиж байгаад �##�даа биз утас гамшиг болж байна ш дээ

Зочин
Зочин
5 сар 10, 2025 22:00

Хун амьны хэрэгт огч байгаа ял 8-15:жил гэдэг бол хэтэрхий бага байна.

Зочин
Зочин
5 сар 10, 2025 22:41
Reply to  Зочин

Харуул хамга�##��##�т сул бна шүү дээ .Одоо энэ хоригдол ахиад хүн �##�б�##� яана вэ !! Маш хариуцлагагүй бна .Байнга л хоригдол �##�дагдах юм .

Зочин
Зочин
5 сар 10, 2025 22:06

Амийг амиар гэдэг зарчим хаачисан?!

jjjjjj
jjjjjj
5 сар 10, 2025 23:28

selenge

Кино үзээд бна уу даа
Кино үзээд бна уу даа
5 сар 10, 2025 23:37

Яахаараа шоронгоос оргодог юм бэ. Ямар хариуцлагагүй юм. Хэн туслав.

Зочин
Зочин
5 сар 10, 2025 23:59

Олсон гэсэн шдээ

Зочин
Зочин
5 сар 11, 2025 09:58

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 11, 2025 10:22

Харгис ялтан �##�даад явуулсан хариуцлагагүй хүмүүс вэ дахиж хэрэг тавихаас нь өмнө олоосой

Холбоотой мэдээ

Back to top button