Судалгаа: Жин бууруулах тариа таргалалттай холбоотой хавдрын эрсдэлийг бууруулдаг байж магадгүй

Жин бууруулдаг тариа таргалалттай холбоотой хавдраар өвчлөх эрсдэлийг хоёр дахин бууруулж магадгүй гэдгийг судалгаа харуулж байна. Израил эрдэмтэд урьд өмнө нь хавдраар оношлогдож байгаагүй, ходоод тайрах мэс засалд орсон эсвэл глюкагон төст пептид-1 рецепторыг идэвхгүйжүүлдэг (GLP-1RA) эм хэрэглэсэн зургаан мянган хүнийг судалжээ.
GLP-1RA нь GLP-1 хормонтой ижил үйлчлэлтэй уураг юм. GLP-1 хормон нь цусан дахь сахрын хэмжээг бууруулж, цатгалан мэдрэмж илүү удаан мэдрэгдэх үйлчлэл үзүүлдэг байна.
“The Lancet” сэтгүүлийн “eClinicalMedicine”-д нийтлэгдсэн тус судалгааны үр дүнгээс харвал ходоод тайрах мэс засалд орсон хүмүүс жин бууруулах тариа хэрэглэсэн хүмүүсээс хоёр дахин их жин хасжээ. Мөн тус мэс засал таргалалттай холбоотой хорт хавдруудын эрсдэлийг 30-42 хувь орчим бууруулсан байна. Жин бууруулдаг тариа мөн үүнтэй ижил хэмжээний нөлөө үзүүлжээ.
Судалгааг ахалж бичсэн Хашарон эмнэлгийн профессор Дрор Дикер “GLP-1RA2-ын таргалалттай холбоотой хорт хавдраас хамгаалах үр нөлөө нь үрэвсэл буурах гэх мэт олон механизмаас үүдэлтэй” гэсэн юм. Таргалалт нь 13 төрлийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаана хийдэг юм бол
Hurdan Mongold orood ireesei turmaar bn