СПОРТ

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Монголын Үндэсний бөхийн холбооноос уриалга гаргалаа.

Онцолбол уриалгадаа, сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжуулан олон нийтэд танил болох гэсэн хүмүүс олширсон. Үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглаж, өөрсдөдөө зохиомол нэр өгч, нийгмийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа гэдгийг онцолсон байна.

Мөн нийгийн сүлжээгээр эрээ цээргүй авирлаж монгол бөхийн нэр хүндэд халтай гаж үйлдлүүд гаргаж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхгүй байхыг уриалав. Энэ хүрээнд дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байгаа аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Онигоо юмаа
Онигоо юмаа

Ёстой хуцах юмаа олж ядав аа? Ямарч хууль зөрчөөгүй, Доржоо маань!

Зочин
Зочин

Ш�##�гуулаад ч яах билээ. Болохгүй гэсэн хуульгүй. Хэн ч сонирхлоороо хийж болох л байлгүй

Зочин
Зочин

Доржоо гэж тэр хэнхэг новшийг үндэсний бахарх�##�,өв соёл, үндэсний спортыг гутаан доромжилсон гэж шийтгэх хэрэгтэй.

Худ222
Худ222

Тэр жил төв т�##�байд Эрлэгдорж дэвж танхайрсныг ш�##�гаж дуудан ирүүлж шийтгэ. Хөлс хир өмхий үнэр танар болсн Мнгол бөх ч дээ. Ойрхн гарв�##� огиулна шүү

Irgen
Irgen

Naadmaar devseed tug toirtson setgeed bdag bizder

Холбоотой мэдээ

Back to top button