Нийгмийн

Энэ долоо хоногт 80 мянган өрхөд угаар мэдрэгч тараана

Гэр хорооллын 220 мянган айл өрхөд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Тэгвэл эхний ээлжинд 80 мянган өрхөд энэ долоо хоногтоо багтаан угаар мэдрэгч тараахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

Тодруулбал, PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос авчирсан бөгөөд санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан байна.

Мөн гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийж байгаа аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button