Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэвч өнөөдөр /2025.05.14/ хуралдахгүй.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нар говийн бүсийн зөвлөгөөнд оролцсон юм. Тэд үргэлжлүүлэн говийн бүсэд ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.14/ болох юм. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ гэдэг мэдээлэл өгч байсан билээ.
Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр тал өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 настай хүүхэд яаж тэгж тансаглаад байнаа даргаа нэг сайхан х�##�аач
ахахахаха Нөгөө мухар төмөр замаа яаж шоудаж байлаа... Иргэд бид мухар ч гэж мэдэхгүй хил гарч явах ухааны юм бодчихсон... Ёстой худ�##�ч, хошгоруулдаг заваарсан юмнууд...
Хоёр төмөр замын хилийн холболтын хэсэгт Женкогий н толгойг булчих хэрэгтэй дээ !!!