Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэвч өнөөдөр /2025.05.14/ хуралдахгүй.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нар говийн бүсийн зөвлөгөөнд оролцсон юм. Тэд үргэлжлүүлэн говийн бүсэд ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.14/ болох юм. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ гэдэг мэдээлэл өгч байсан билээ.
Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр тал өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байх юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 настай хүүхэд яаж тэгж тансаглаад байнаа даргаа нэг сайхан халаач
ахахахаха Нөгөө мухар төмөр замаа яаж шоудаж байлаа... Иргэд бид мухар ч гэж мэдэхгүй хил гарч явах ухааны юм бодчихсон... Ёстой худалч, хошгоруулдаг заваарсан юмнууд...
Хоёр төмөр замын хилийн холболтын хэсэгт Женкогий н толгойг булчих хэрэгтэй дээ !!!