
Одоогоос найман жилийн өмнө МУГТ Э.Бадар-Ууган МОҮХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байв. Тухайн суудалд сууснаас нэг жилийн дараа МҮОХ-ны эзэмшил дэх газрыг өөрийн компанидаа шилжүүлэн авснаар энэ бүх маргааны эхлэл тавигдаж байв.
Хан-Уул дүүргийн 15-р хороо МҮОХ-ны дэргэд байх Өөжин-мед үр шилжүүлэн суулгах эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлэхдээ л газрын маргаантай байсан. Энэ нь ч одоо хэр нь үргэлжилсээр. 2023 онд Э.Бадарг-Ууган "Өөжин-Мед" эмнэлгийн дэргэд дахин 20 давхар бүхий барилга барихаар талбайг чөлөөлж байв. Гэтэл ойр хавийн орон сууцны оршин суугчид, иргэд эсэргүүцсээр тухайн үед барилгын ажлыг зогсоосон. Харин энэ сард тухайн талбайд дахин барилгын ажил эхэлжээ.

Ийнхүү тус барилгыг тойрсон маргааны талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хамгийн анх МҮОХ-ны газар хэрхэн Э.Бадар-Ууганы хамаарал бүхий "Өөжин" ХК-д шилжсэн тухай товч мэдээлэл хүргэе.
- ЕНБД-аар ажиллаж байх үедээ МҮОХ-ны 2971м2 газрыг "Монголын Үндэсний олимпын хороо" ТББ "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-д нөхөн сэргээх сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжийн хүрээнд гаргуулсан байна.
- Дээрх шийдвэрээс нэг жилийн дараа буюу 2018 онд "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-ийн эзэмшил дэх газрыг хувийнхаа "Өөжин" ХХК-ийн эзэмшилд 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн авсан байна.
"Өөжин-Мед" үр шилжүүлэн суулгах эмнэлгийн барилгын тухай.
- Анх спорт сонирхогчдын хандив тусламжаар МҮОХ-ны газрын 1980м2 талбайд баригдсан таван давхар нь тамирчдын нөхөн сэргээлтийн төвийн зорилготойгоор баригдаж байжээ.
- Тухайн үед эл үл хөдлөх хөрөнгө 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бол өнөөдрийн зах зээлд 16 тэрбум орчим үнэ өртөгтэй болж өссөн байна.
Ийнхүү "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-ийн эзэмшил дэх газрыг өөртөө зувчуулан авсныхаа дараа эмнэлгийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 2023 онд эмнэлгийн хойд хэсэгт дахин барилга барихаар зүтгэсэн аж. Энэ нь л мөн л олон арван маргаан дагуулсан.
Тухайн үед, Барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарч байсан гэх мэдээлэл бий. Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга нь БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг нь Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахааар хууль хяналтын байгууллагад хандаж, зогсоож байжээ.
Тэгвэл дахин энэ барилгын ажлыг эхлүүлсэн талаар иргэд гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм. Ийнхүү бид "Өөжин-Мед" эмнэлгийн хойно байх 20 давхар барилга барихаар зэхэж, буй талбайд очив. Биднийг очиход барилгын суурийг ухаж, хөрсний усыг соруулж буй байдалтай байлаа. Мөн барилгын хашаа руу нэвтрүүлэхгүй байв.

Тус барилгын талбайд "DKH Construction" гэх хувцастай ажилчид байх бөгөөд энэ компанийн талаар мэдээлэл хайхад гарч ирсэнгүй.

Дээрх зургийг Egazar.gov.mn сайт дээрх сансрын зургаас авсан. Угтаа ийм хэмжээтэй газарт барилга барихаар төлөвлөсөн ч биднийг очиход иргэд энэ талбайг "бейсболын талбай руу хальж, хашааг нь бага хэмжээгээр багасгасан" гэж мэдээлэв.

Энэхүү барилгатай холбоотойгоор иргэд сэтгэгдлээ илэрхийлэв.
210 дугаар байрны оршин суугч-1 “20 давхар, хоёр блок барилга барих гэж байгаа нь ойролцоо байрлах барилгуудад нөлөөлж, нурах эрсдэл үүсэж болзошгүй. Учир нь барилгын суурийг ухах явцад доргилт үүсэж, чичирхийлэл бидэнд мэдэгдсэн. Тиймээс 2023 оноос эхлэн энэ барилгыг эхлүүлэхгй гэж ихэд маргалдсан. Миний амьдарч байгаа барилгаас ердөө 9 метр хүрэхгүй зай өндөр гэгч барилга баригдана гээд бодохоор яаж ч бодсон эсэргүүцэж байна. Маш том эрсдэл. Хэрэв энэхүү барилга сүндэрлэж эхэлбэл "Авлига" хороолол шиг асуудал үүсэх болно. Тиймээс нэн даруй барилгын ажлыг зогсоож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлөө хүчингүй болгохыг шаардаж байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд нэгдэн нийлж, тэмцэж буй иргэдийг улстөржүүлж, харлуулах ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс байна. Бид өр зээл болж, орон сууц худалдан авсан. Гэтэл тухайн барилга нь хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдээс болж, нурах эрсдэлд орж магадгүй болоод байна. Олимпын аварга Э.Бадар-Ууганы компанид барилга барих зөвшөөрөл олгосон хүмүүс энэхүү шийдвэрээ эргэн хараасай" гэлээ.
Оршин суугч-2, “Өөжин мед” эмнэлэг хоёр жилийн өмнөөс хууль бус барилгаа барьж байгаад бид нар тэрийг нь зогсоож байсан. Метр болоод барилга хоорондын стандарт зай байхгүй, одоо зөвшөөрлийн хугацаа нь дууссан хэр нь ахин барилгын ажлаа байт харвааныхантай нийлээд барилгын ажлаа эхлүүлээд нүх шороогоо ухаад барилгын ажил нь үргэлжилж байгаа. Манай оршин суугчдийн зүгээс энийг бариулахгүй эсүүргэж байгаа, манайх 1000 гаруй оршин суугчтай энэнийхээ оронд сургууль цэцэрлэг гэх мэт зүйлс бариж болно бид дэмжинэ. 15-р хороо дотроо 30,000 гаруй оршин суугчтай, нэг сургууль нэг цэцэрлэгтэй, төвлөрөл ихтэй, ерөөсөө дахин барилга бариулах хэмжээний бүс биш. Анх манай байр ашиглалтанд ороод оршин суугч нар авч байхад спорт цогцогбор баригдана гэж байсан. Нэг бол тэр спорт цогцолбороо баримаар байна. Байт харваа ч бас газраа түрээслүүлээд барилга бариулах гээд байж байгаа. Энд ямар нэгэн барилга баригдаж эхлэх юм бол байт харвааны эзэмшилд ч бас барьж эхэлнэ. Энд 45 давхартай барилга баригдана гээд зураг төсөл нь гарсан яваа гэсэн. 45 давхар гэвэл багадаа 3,4 жил баригдана. Тоос шорооноос болоод цонхоо онгойлгох боломжгүй,хүүхдээ гадаа салхилуулах зэрэгт тоос шороо,дуу чимээ ихтэй, шөнө оройн цагаар барилгын ажлын дуу чимээ их гэх мэтээр иргэдийн эрхэнд халдаж байна.
Оршин суугч-3 "Манай энд бол өмнө нь бэйсболын талбай байсан одоо ч харсан цаана хүүхдүүд тоголж байна. Тэгтэл Х.Нямбаатар дарга юу ярьж байна вэ гэвэл СХД-д бэйсбол талбай барина гээд байгаа. Энд байсан талбайд нь барилга барих зөвшөөрөл өгөөд хотын төвд байсан талбайг байхгүй болгоод одоо хүүхдүүдийг явуулна гэж яриад байгаа юм. Тэрнээс өмнө эхлээд байгаа газраа хамгаалаад өгөөчээ, нэгдүгээрт зөвхөн хотых биш японы тохижуулалт хийж өгсөн талбай, хоёрдугаарт одоо та нар харж байна энд дөрвөн худаг байгаа, зориуд усыг нь соруулаад асгаад байгаа, хойд талд нь бас байт харвааны талбай байгаа. Хүүхэд залуучуудын зөв боловсон цагаа өнгөрөөх цөөхөн хэдэн талбайгаа зөвөөр ашигламаар байна, ингээд барилга барих зөвшөөрөл өгөөд худлаа үнэн эмнэлэг гэх мэт өндөр өндөр барилгын зөвшөөрөл өгөөд, тэрийгээ дагаад ус дулааны асуудал хангаж байгаа үгүй ч мэдэхгүй. Дараагийн асуудал оршин суугчдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд халдаж байна. Шөнийн цагаар маш их үйл ажиллагаа явуулна 102-т олон удаа гомдол гаргасан ч байран дотор чимээ шуугиан гараагүй бол гадаах нь хамаагүй гэсэн зөвшөөрөлтэй үгүйг нь лавлахаар зөвшөөрөлтэй та зөвшөөрөлгүй гэж яаж мэдэж байгаа вэ гэх мэт хариулт л өгдөг. Үүн дээр хүн шиг нэгдэж, анхаарцгаая" гэлээ.

Харин бид "Өөжин-Мед" эмнэлгийн удирдлага болон МУГТ Э.Бадар-Ууган нартай холбогдох үед тэд утсаа аваагүй бөгөөд үүгээрээ ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Ийнхүү "Өөжин ХХК"-ийн талаарх мэдээллийг опендата сайтаас дэлгэрүүлэн хайхад, дараах мэдээллүүд гарч ирэв.
"Өөжинмед" ХХК
5886805 регистрийн дугаартай "Өөжинмед" ХХК-ийг Гүйцэтгэх захирлаар түүний эхнэр Хангарьдын Азжаргал ажилладаг. Харин хувь эзэмшигчээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн Като Кейчи гэх иргэнтэй хамт бүртгэлтэй байгаа юм.

"Өөжин" ХХК
Мөн 5887011 регистрийн дугаартай "Өөжин" ХХК-ийн удирдлагаар Жаргалсайханы Солонго, хувь эзэмшигчдээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн KATO KEIICHI /Като Кейчи/ нар бүртгэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хачин боксчин нээрээ
иргэдээсээ газраа яаж булаадаг билээ тэгээд була�##�даа
ter barilga nuruul hen hariutslaga huleeh ve
ene neg heden olimpiin avarga maani avarga shig baij chadahgui yumdaa
энэ тамирчдад сар бүр ц�##�ин өгдөг тогтолцоо х�##�ах болсон
Энэ бүр арай хэтэрлээ, улаан цайм газрын хулгай явагдаад байхад эрхэм хотын дарга маань юу бодож суудым бол доо
энэ тойруулсан газрын эзэд хэн гээч. Б�##�ар-Ууган ард нь Дагвадорж бий гэх. Цэрэнпунцаг. аанай л Чойжилсүрэн.
Олимпын аварга гээд дураараа байж болохгүй.
Erh medlee urvuulan ashiglaad baigaa Badaruuganiig ATG yagaad shalgadaggui yum be??!!! Iim il hulgai yavaad olon jil medeen deer bichigdej baihad yamar archaagui yum be, shalgaachee!
Tuts deeremdej baihaar hamag sportiin talbai ni nudnii chin umnu alga bolood bhad shalgaj zogsoogoochee Nyambaatar aa!!! Ene havi yamar saihan naadmiin talbai sportiin tsogtsolbor bailaa odoo betonon shirenge bolloo tsetserleg surguuli ch baihgui!!
Nyambaataraaaa arga hemjee avaachee tsaanaa Badaruugantai bas neg hunjild orson l doo baliar yumnuud! Ta nariig zaaval shalguulna!
Chinii mongol gej yu baidag yum
Тэр ярилцлага өгөөд байгаа оршин суугчид нь өөрсдөө зөвшөөрөлгүй баригдсан байрны оршин суугчид шдээ. Хоноц хоноцдоо дургуй гэгчээр хаха
Төр Бадар ууганд өртэй юмуу