Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ Дэлхийн II дайнд оролцоогүй бол хүн болгон Германаар ярьдаг болох байсан гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Персийн булангийн орнуудаар айлчилж буй. Тэр пүрэв гарагт /2025.05.15/ Катарт айлчилж, тус улсад байдаг АНУ-ын зэвсгэт хүчний баазаар айлчилжээ. Цэргийн баазад Трамп үг хэлэхдээ Европт Дэлхийн II дайнд ялсан баяр тэмдэглэсэн талаар ярьсан байна.

Трамп “Биднээс бусад хүн болгон л тэмдэглэж байна. Тэгтэл бид дайнд ялсан шүү дээ. Тэд тусалсан. Гэхдээ бидний оролцоогүйгээр дайн ялахгүй байсан. Бид бүгд Германаар ярьдаг болох байсан. Үүнийг мэдэж байгаа биз дээ” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид нар бүгдээрээ Францад хайртай тийм биз? Гэхдээ Францтай харьцуулахад дайнд ялахын тулд бид илүү ихийг хийсэн. Санал нэг байгаа биз дээ?” гэсэн юм.

Европ даяар Дэлхийн II дайнд ялсан баярыг тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. 1945 оны тавдугаар сарын 8-нд холбоотнууд Герман ямар нэгэн нөхцөлгүйгээр бууж өгч буйг хүлээн авсан өдөр билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батзориг
Батзориг
5 сар 16, 2025 16:18

Юу үнэн бараг тэр үнэн өдийд юун Украйныг дэмжих бид төрөөгүй төрөх боломж ч байхгүй байх байлаа гэж. гэснээс...Украйныг дэмжээд т�##�бай дээр орилоод байсан тэнэг з�##�уус эх орноо хийн хоолойтой болох боломжоос с�##�гасан гэдэгээ ойлгоорой .....

Зочин
Зочин
5 сар 16, 2025 16:20

Америк, Англичууд гэж ёстой нэг з�##�ьтай новшнууд, 2-р дайнд хоёр дахь фронтыг нээхгүй байж байж, Оросууд нэгэнт ялах нь тодорхой болоод бараг Берлинд тулаад ирсэн үед Германы ар т�##�аас нь хутг�##�сан, тэгээд газар нутгаас нь хува�##�цсан л дээрэмчид шүү дээ. Түүх бол түүхээрээ л байх ёстой.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 07:57
Reply to  Зочин

Аль болох удаан хүлээж нэг дайснаа нөгөөгөөр нь устагуулах нь маш уха�##�аг хүлээлт бсн. Гол нь дараа нь ЗХУ г довтолж сөнөөх байсан юм. Даанч тэгээгүй нь том �##�даа

Зочин
Зочин
5 сар 16, 2025 16:28

Монголчуудын оролцоо гавъяа их шүү. Буриад лам нар 1941 оны өвөл номын чадлаар маш их хүйтрүүлж нацистуудыг хөлдөөсөн гэдэг шүү. Тэгэхэд орос цэргүүд монгол хонины нэхий дээлтэй тул�##�даж байлаа.

нар
нар
5 сар 16, 2025 18:04

Монголчууд дэлхийн т�##�ыг эзэлж явсан. 8 тэрбум хүний т�##� нь монголоор ярихгүй л байна даг.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 02:23

Фашистын гэмт хэрэгтнүүд Англи Америкийн цэрэгт бууж өх сонирхолтой байсан, тиймээс ялгүй мултарсан гэмтнүүд олноороо дүрвэж шийтгэлээс мултарсан

Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:50

13-р зуунд Чингис Хаан олон улс, аймгийг эзэлж эрхшээлдээ оруулж байсан! Тэглээ гээд монголоор ярихгүй л байна ш дээ?

Монгол
Монгол
5 сар 18, 2025 04:59

Оросууд ялсан шvv дээ трамп с�##�бадай юу ч яриад тvvх тvvхээрээ л vлдэнэ Оросууд Германы Берлина ороод ирэх нь ойлгомжтой болсон vед л ашиг хайж 2-р фронт нээсэн.Yvнийг европчууд бvгд л ярьдаг даа

Холбоотой мэдээ

Back to top button