УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Энэ сарын 19-31-ны хооронд БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна

Виз авч гарчхаад БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна.
Тодруулбал, 2025.05.19-нөөс 2025.05.31-ныг дуустал БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, хүний эрх ноцтой зөрчигдсөн иргэдийн гомдол (баримтжуулан авч ирэх)-ыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүлээж авахаар болжээ.
Тус комисс тусгайчлан өрөө гаргахаар болсон байна.
- Улмаар 2025.06.09-ний өдөр Төрийн ордонд хүний эрхийн зөрчил гомдолтой иргэдийн төлөөллийг УИХ-ын Хүний эрхийн Дэд хороо, Монгол-Солонгосын Парламентын бүлэг хүлээн авч, нэгдсэн уулзалт зохион байгуулах аж.
Өнөөдөр Монгол-Солонгосын Парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын ХЗБХ-ны Хүний эрхийн дэд хороон дарга С.Эрдэнэболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар уулзжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!