Элчин сайд А.Төмөр гэртээ орсноос 10 минутын дараа эхнэр нь 17 давхраас унажээ

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкок хотод нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 9-нд /2025.05.09/гарсан.
Бид уг хэргийн талаар гаднын болон дотоодын эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэж дэлгэрүүлэн хүргэж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Харин хэргийн талаар товч дурдвал, Талийгаач 17 давхар орон сууцны барилгаас унаж, газар дээрээ нас барсан. Хэргийн газар түүний нөхөр болох А.Төмөр байсан. Талийгаачийн унасан орон сууцны 17 давхрын өрөө, тагтыг цагдаа нар шалгаж үзэхэд гаднаас хүчээр нэвтэрсэн болон тэмцэлдсэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс хэргийг шалгаж буй Бангкок хотын Тонглорын цагдаагийн газраас амь хохирогчийн уг үйлдлийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлтийн танилцуулаад буй. Одоогоор нарийвчилсан мөрдлөг үргэлжилж байгаа.
Өнгөрсөн өдрүүдэд талийгаачийн оршуулах ёслол Бангкок хотод болсон. Гэр бүлийнхнээс нь нөхөр гурван хүүхдэд нь хүнд цохилт болно гэж үзсэн учир хэргийн талаар мэдээлэл гаргахгүй байхыг учирлаж байв.
Гэтэл энэ амралтын өдрүүдээр талийгаач Л.Орхоны төрсөн эгч Л.Онон нь өөрийн цахим хуудсаар дамжуулан дүүгийнхээ үхлийн талаар болон А.Төмөрийн араар тавилтын талаарх мэдээллүүдийг гаргаж эхлэв. Мөн А.Төмөрийн Элчин сайдаар суух хугацаа дууссан ч ГХЯ эргүүлэн татаагүй байсан зэрэг шүүмж гараад байна.
Тиймд энэ удаа эдгээр мэдээллийн талаар тодруулж, дэлгэрүүлэн хүргэе.
А.Төмөрийн элчин сайдаар суух хугацаа дууссан байсан эсэх орны томилгоо нь яригдаж байгаа зэргийг ГХЯ-наас тодруулахад дараах мэдээллийг бидэнд өгөв.
-Тайландад суух Элчин сайд А.Төмөрийн томилолтын хугацаа энэ жил дуусаад ирэх хуваарьтай байсан. Одоогоор эргүүлэн татах асуудал яригдаагүй. Хэргийн тухайд талийгаач Л.Орхоны нас барсан шалтгааны талаар ямар нэг дүгнэлт гараагүй байна.
Сануулахад, Р.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож Тайландын Хаант Улсыг зорьж байжээ. Ингээд тэндээ тав дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа юм.
Талийгаачийн эгч Л.Онон хэргийн талаар цахим сүлжээнд нийтлэхдээ А.Төмөрийн хоёр жил гаруй явж буй гэх нууц амрагийнх нь тухай чатуудыг дэлгэж дараах үгийг бичжээ.
-Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй. Бид үнэнийг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Хэргийн талаар мэдээлэл гармагц өмнө нь эмгэнэл ч илэрхийлээгүй А.Төмөрийн аав Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа бидэнтэй холбогдсон гэжээ.
Түүнчлэн хэрэг болдог оройн камерын бичлэг дэх дүрс, цагийн талаарх нарийн мэдээлэл ил болоод байна.
Тодруулбал, Талийгаач Л.Орхон нь 17 давхраас унадаг тавдугаар сарын 9-ны шөнийн өмнөх орой 19:30 цагт гэртэй ирсэн нь камерт бичигдсэн. Энэ үед талийгаачийн сэтгэл санаа тайван, хэвийн харагдаж байжээ. Харин нөхөр болох А.Төмөр нь шөнийн 12:56 минутад гэртээ ирсэн. Ингээд удалгүй 17 давхраас хүн унаж, нас барсан мэдээлэл Банкокын цагдаад шөнийн 1:09 цагт бүртгэгдсэн байдаг.
Тэгэхээр хэрэг А.Төмөр гэртэй орсны дараах 10 минутад болсон байгаа юм.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Ашигласан эх сурвалж: Khaosodenglish, teakdoor болон ГХЯ
Холбоотой мэдээлэл:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харамс�##�тай юмаа нээрээ
энэ их учир битүүлэг хэрэг болоод байгаам даа
өөрөө нухцан юм бишүү
Setgel sanaagaar ni daramtalsan yum bishuu
Хүн амины хэрэг
namchinguud zugeeree
наад б�##�айгаа татаач дээ монголын нэрийг гутаасан новш зуга�##�ж явж ирээд л гай болж дээ
P###aaaa yaasan ih ug usgiin aldaatai bi bsiin be!
MANAN bol hunii amidraliig busnuilagch hamgiin buzar zuil mon!!!
их л цэвэрхэн хийсэн байгаам даа
Sadar tur, zunduu oros huuhnuudyg zuvluh geh neriidleer avch ajluuldag
Онон өөрөө гэр бүл үймүүлж Жигүүр грандын Баттөртэй явлдаж байж суучихаад �##########�рлын тухай сургасан байсан хөх инээд хүрэх шиг. Төмөрөө ч яахав хар багаасаа бийлэгжүү гэрт өссөн хотын эрх танхи шоучин банди нарын нэг байсан хэвээрээ юм шив. Тийм юмнууд хүнд насны хань болж чадахгүй ээ. Эцгийнхээ нэрээр л шууд гадаад яаманд орсон
Нөхөр бол сэжигтэн мөн. Шөнө ирээд мууда лцсан л байна. Эмэгтэйн ар гэр Бангконгийн цагдаад энэ тухай хэлэх, наад нууц амрагийн бичлэг зэргээ тэндхийн цагдаад өгөх хэрэгтэй. Монголд хэд мэдээлээд ямар ч нөлөөгүй. Банконгийн цагдаа мөрдөж буй тул тэр хүмүүст л мэдээллээ өгөх нь байдлыг өөрчлөх боломжтой.
Нөхөр согтуу байсан эсэх ?
ГХЯам ямар тодорхой бус мэдээлэл өгдөг. Ядаж элчингийн хугацаа яг хэзээ дуусч буйг хэлж чадахгүй яам байж болохгүй. Хугацаагаа хэлэхийн оронд энэ жил гэчихсэн. Энэ жил гэж он сар өдөр байдаггүй. Элчингээр ажиллах сүүлийн хугацаа нь хэдэн сарын хэдний өдөр вэ ? 2025 оны хэдэн сарын хэдний өдөр вэ ?
Нам дагаман өлөнгүүд эр эмгүйл явд�##�тай баыдаг юмуудааа нөхрөө байхад өөр эртэй г�##� тогоондоо бав�##�цдаг гээл эмэгтэй гишүүн гээл их гарсандааа зүгэээр с�##�ж болдгүй юм байхдааа эд хөрөнгөн санд�##� ширэээгэээ бодожл тэвчдэг юмуу л�##�рын амь зогооолт
Оройтож ирэхлээр нь бухимдаад марг�##�дсан байх бараг түлхчихсэн юм бишүү, амиа хорлох байсан бол нөхрийгөө гэртээ иртэл нь хүлээх үү?
Нөхөр нь �##�жээ,3 хүүхдээ ээж хүн орхиод үхэж чадахгүй шүү
Yer ni bol bayachuud haana ch gesen mungu uguud l uuruu unasan l gene dee
Tomoriin aav ni hujaa Amarsanaa .Tserendorj hujaagiin udam.ehneree alsan