Жо Байден түрүү булчирхайн түрэмгий хавдраар оношлогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайны түрэмгий хавдраар оношлогдсон гэдгийг түүний ажлын алба ням гарагт /2025.05.18/ мэдэгджээ. 82 настай Байден шээсний шинж тэмдэг үзүүлж эхэлсний дараа баасан гарагт /2025.05.16/ оношилгоонд ороход хавдар илэрсэн байна. Тэр гэр бүлтэйгээ эмчилгээний сонголтуудыг авч үзэж байгаа гэж эмч нар мэдэгджээ.
Түүний алба мэдэгдэхдээ “Энэ нь өвчний илүү түрэмгий хэлбэр ч гэсэн хорт хавдар дааврын нөлөөнд мэдрэмтгий тул үр дүнтэй хянаж болно” гэсэн юм. Түрүү булчирхайн ихэнх хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлдэг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр 2021 онд тус улсад түрүү булчирхайн 236,659 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээр тохиолдлын найман хувь орчим нь ахисан шат буюу дөрөвдүгээр шатны хавдар байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.