О.Алтангэрэл: Хамтарсан ЗГ тарвал Ухаа худаг шиг сэдэв ярих улс төрийн зориг алга болно

Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр,
"Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуульд өнгөрсөн даваа гарагт зохих өөрчлөлтийг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барихаар боллоо.
Хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүдийг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн. Мөн иргэний журмаар маргаан явах зохицуулалттай. 2002 оноос хуулийн хэрэгжилт үйлчилнэ. Шүүхээр ороод ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй зэрэг хүмүүс ч байна. Хураая, гэхдээ иргэний журмаар хураая гэсэн өөрчлөлт юм. Ял шийтгэлгүй, хөрөнгийг нь хураана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хууль ашиглаж болдоггүй. Тийм учраас хугацаа дууссан гээд санаа амар яваад байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар 10 жилийн өмнө, 20 жилийн өмнөх асуудлаар хөрөнгө хураах ямар ч зохицуулалт байхгүй.
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар МАН-ын Бага хурал хуралдана гэсэн мэдээллийг л бидэнд өглөө.
Ухаа худагтай холбоотой асуудлыг өмнө нь ярьсан. Энэ асуудлаар ЗГ ажлын хэсэг гаргасан, хоёрдугаар сард. Бид санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн, хэлэлцэхгүй байсан. Тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харвал Тавантолгой, Ухаа худаг ярьсан олон хүн бий ч Засгийн газрын хэмжээнд дүгнэлт гаргасан нь энэ анх удаа болсон.
Гэтэл MCS группийн толгой компани MMC y, 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна, яг энэ хугацаанд. Товчхондоо, Ухаа худгийн 34 хувиа авбал ав, гэхдээ 150 сая ам.доллартай тэнцэх үүрэг ноогдоно шүү гэсэн мессеж уншигдаж байна.
УИХ үүнийг яагаад хэлэлцүүлэхгүй удсанд гайхаж байгаа.
УИХ дээр ажлын хэсэг дөнгөж байгуулагдсаны дараа хамтарсан Засгийн газар байх нь зөв үү үгүй юу гэдэг асуудал ч сөхөгдчихлөө.
Ухаа худгийн үйл явдалтай зэрэгцээд л бусад нь өрнөж байгааг анхааралтай ажиглаж байна.
Хоёр жагсаал болж байна гэж байна. Түрүүнд нь болсон жагсаал ч зөвшөөрөл аваагүй. Гэхдээ цагдаагийн байгууллага шаардлага тавиагүй л хүндэтгэж байгаа. Бүгд л жагсаж цуглах эрхээ эдлэх нь чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль дээр бид оруулсан. Өөр жагсаал хийж болохгүй гэдгийг үүгээр хязгаарлана.
Монгол Улсын эрх ашгийн төлөө л үе үеийн Засгийн газар ажиллах байх. Цаашид улс төрийн шийдвэр гаргахад хэцүү болох нь ойлгомжтой. АН хамтарсан гэдэгтээ биш мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлаа бас явуулах ёстой, үүнд тустай байсан. Олон зүйл дээр нэгдмэл байсан нь сарних байх. Дээр нь олон жил нийгмийн идээ бээр болсон Ухаа худаг шиг асуудал дээр ном гаргаад тэмцээд явах улс төрийн эр зориг гаргах боломж ч багасна гэж үзэж байна.
Ардчилсан намын УЗ өнөөдөр хуралдана гэдэг зар ирээгүй. Өчигдрийн хуралдаан цуцлагдлаа гэсэн л зар ирсэн. Гэхдээ МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбогдуулан хуралдах шаардлага үүсэж л таарна" зэргийг ярилаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албан туша�##�ын барьцаа гэж хэцүү юм аа ????
Зассс. Битгий инээд хүргээд бай. Та нар битгий хэл хэн ч байсан шийдэж чадахгүй асууд�##�. Үлдэснийхээ дараа ӨӨ СОРИ яагаад ч болохгүй юм бна. Олон уосад нэр хүнд унах юм бна. Шүүхдвэл өрөнд орох юм бна л гэж хэлнэ шүү дээ. Нөхцөл байд�##� нь угаасаа тийм л байгаа.
Зүгээр л олон юм ярилгүй огцроод �######� үз. Өнөөдөр ард
түмнээ ялаа гэж доромжилж байгаа хүн юу ч хийхгүй яаж идэж ууж хүүхдээ тансаглуулахаа бодож байгаа биз дээ. Албан туша�##� эрх мэдлээсээ саож чадахгүй худлаа ярихаа больж үз
энэ з�##�уу маш зөв юм ярьж байгаа, санаачилсаөн хуулиудаа батлуулаад үр дүнг нь үзээсэй, амжилт хүсэе
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Тэнэгтээд байгаарай. Ажил явдгаараа л явж улс орон хөгждөгөөрөө л хөгжинө.