МАН Удирдах зөвлөлөө хуралдуулахгүй шууд Бага хурлаа хуралдуулна
Өнөөдөр /2025.05.21/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараа нь Бага хурлаа хуралдуулах чигтэй байв. Гэвч МАН Удирдах зөвлөлийн гишүүдэд хурлын зар тараагаагүй буюу хуралдуулахгүй аж. Харин 15.00 цагт шууд МАН-ын Бага хурал эхэлнэ.
Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны дараа танхимынхаа сайд нартай уулзахдаа, "Бага хурлаар хамтарсан Засгийн газраа хамгаална. Дангаараа засагласнаас өөрөө огцорсон нь дээр" гэсэн байр суурь баримталж байгаа тухай бид мэдээлсэн. Харин Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Хамтарсан агуулгыг больж, дангаараа засаглан өөрөө тэргүүл" гэсэн хувилбарыг зөвлөсөн гэгдэж буй.
Хэрэв МАН-ын Бага хурлын 369 гишүүний олонх нь "МАН-ын дангаараа засагла" гэвэл МАН-д эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ. Харин хамтралыг дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ үлдэх нөхцөл ч үүсэж мэдэхээр байна.
Ташрамд дурдахад, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдах чигтэй байсан ч ирцийн асуудлаас болоод товоо өнөөдөр 15.00 цаг болгож хойшлуулсан. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Одоогоор хуралдааны зар ирээгүй" хэмээсэн юм. Тэгэхээр АН-ынхан МАН-ын Бага хурлыг харзнаж, хүлээлтийн байдалтай байгаа гэж ойлгогдож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюун-Эрдэнэ огцороо,жагса�##�тын гишүүдээ эргүүлэн татаач, MCS-с мөнгө авсан гишүүдээ эргүүлэн тат, намын нэр хүнд ш�##�даа унасан, �######�цгаа
Ичих булчирхайгаа тээр жил солонгост очиж ххолны хордлого нь хөлд нь орсон үед авахуулчихсан юм уу хаашаа юм. М.Энхболд шиг бай л даа, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм даа. Монголын төр чамаар, адгийн авилгачнаар дутахгүй шүү