Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Сири улсад тавьсан бүх хоригоо цуцална гэж мэдэгдлээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн удирдагч Башар аль-Ассадын ноёрхол нуран унасан. Үүний дараа барууны орнууд Сирид тавьсан хоригийг цуцлах талаар авч үзэж эхэлсэн юм. Тэгвэл Европын холбоо мягмар гарагт /2025.05.20/ мэдэгдэхдээ Сири улсын сэргэлтэд туслахын тулд тавьсан бүх хоригоо цуцална гэсэн байна.

Европын холбооны дээд төлөөлөгч Каяа Каллас мэдэгдэл хийхдээ “Сирийн ард түмэнд шинэ, олны оролцоо бүхий шинэ Сири улсыг бүтээхэд туслах хүсэлтэй байна. Сүүлийн 14 жилийн хугацаанд Европын холбоо сиричүүдийн талд байсан, цаашид ч тэдний талд байсаар байх болно” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Персийн булангийн орнуудаар айлчилж байхдаа Сирийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Ахмед аль-Шараатай уулзаж, бүх хориг арга хэмжээг цуцална хэмээсэн. Трамп энэхүү алхам маш гэнэтийн байсан юм. Түүний гэнэтийн мэдэгдэл Европын холбоо хориг цуцлах ажлаа хурдасгахад хүргэсэн байна.

Европын холбоо хоёрдугаар сарын сүүлээр Сирийн эрчим хүчний салбарт тавьсан хоригийг цуцалсан. Гэхдээ санхүү болон банкны салбарт тавьсан хоригууд үйлчилж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ишшшшшш
Ишшшшшш
5 сар 22, 2025 00:02

Орос �########�нараас холдоол нар мандчих юмаа Энэ сиричүүд ер нь араб хүмүүс бишлдээ Европ т�##�даа хүмүүслдээ

Холбоотой мэдээ

Back to top button