Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын Гадаад хэргийн яамны хоёр ажилтныг хөнөөсөн хэргийн сэжигтэн “Палестиныг чөлөөл” гэж хашхирчээ

Израилын Элчин сайдын яамны хоёр ажилтан Вашингтон хотноо лхагва гарагийн /2025.05.22/ орой буудуулан амь үрэгдсэн явдал гарсан. Хэрэгтэн баривчлагдах үедээ “Палестиныг чөлөөл” хэмээн хашхирсан байна.

Израилийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр амь үрэгдсэн хоёр нь Ярон Лишински, Сара Милгрим нар байсан байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тэд удахгүй сүй тавих гэж байжээ.

Лишинский, Милгрим хоёр Америкийн еврейчүүдийн хорооны зохион байгуулсан залуу мэргэжилтнүүдийн уулзалтад оролцож байсан юм. “Capital Jewish Museum”-д тус уулзалт болж байх үед 9 цагийн орчимд хэрэг гарчээ. Музейн гадна зэвсэглэсэн этгээд тэдэнд халдаж, буудан хөнөөсөн гэж албаныхан мэдэгдсэн юм.

Нэгэн гэрч “CNN” агентлагт хэлэхдээ сэжигтэн нь Чикаго хотод төрж өссөн, 30 настай Элиас Родригес байсан гэжээ. Тэр дөрвөн хүн рүү гал нээснийхээ дараа цагдаа нар хүрэлцэн ирэхэд энгийн иргэн мэт дүр эсгэсэн аж.

Цагдаа нар Роригесийг баривчлах үед тэр “Палестиныг чөлөөл, чөлөөл” хэмээн хашхирсан байна. Одоогоор тэрбээр цагдаагийн хяналтад байгаа юм. Вашингтон хотын цагдаагийн албаны дарга Памела Смит түүнийг хэргийг үйлдсэн гэдээ хүлээн зөвшөөрсөн хэмээсэн юм.

Израил, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээр АНУ зуучлахаар оролдож буй үед, дэлхий дахинд хурцадмал байдал өндөр байгаа үед энэхүү халдлага гарав. Канад, Франц, Их Британи Израилд анхааруулахдаа Газын зурвас дахь шинэ довтолгоогоо зогсоохгүй бол хориг арга хэмжвээ авна гэсэн.

АНУ-ын их, дээд сургуулиудын хотхонд ч мөн адил хурц уур амьсгал үүсээд буй. Израилын цэргийн ажиллагааг эсэргүүцэн жагссан явагдаж,Палестиныг дэмжигч олон зуун оюутан баривчлаад байгаа. Уг жагсаалыг зарим хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх гэж үзэж байна. Харин бусад нь еврейчүүдийг гадуурхах үзэл гэж шүүмжилж байгаа юм.

АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди “Бид иргэдээ, ялангуяа еврей иргэдээ энэ шөнө аюулгүй байлгахын төлөө бүхий л бололцоогоо дайчилна” хэмээжээ.

Доналд Трамп өөрийн сошиал хаяг дээрээ “Эдгээр илт еврейчүүдийг гадуурхсан шинжтэй аймшигт халдлагууд даруй зогсох ёстой. Америкт үзэн ядалт, радикализм багтах орон зай гэж үгүй” хэмээн бичиж, хохирогчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Сэжигтэн Родригесийг Вашингтоны цагдаа болон Холбооны мөрдөх товчооны (FBI) терроризмтой тэмцэх бүлэг байцаан шалгаж байгаа гэж “FBI”-ийн орлогч захирал Дэн Бонгино мэдээлжээ.

Бонгино “Анхны мэдээллээр, энэ бол санаатайгаар үйлдсэн хүчирхийллийн хэрэг бололтой” гэсэн байна. Америкийн еврейчүүдийн хорооны гүйцэтгэх захирал Тед Дойч уг халдлагыг үгээр хэлж баршгүй хэрцгий явдал хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button