Казахстан улсад шимтгэл төлсөн иргэд тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг өнөөдөр эцэслэнэ

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ.
Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу соёрхон батлах санал хураалтыг өнөөдөр явуулах юм. Хэлэлцээрийн төсөл соёрхон батлагдсанаар Монгол болон Казахстан улсад ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлсөн, ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас тэтгэвэр тогтоолгож авах боломжтой юм. Монгол Улсын 8000 гаруй иргэн Казахстан улсад оршин сууж байгаагаас 3100 орчим нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Казахстан улсын 560 гаруй иргэн Монголд оршин сууж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэгтээд байгаарай
Хамгийн их тэтгэмж,х�##�амжийг Б\Ө аймаг авдаг гсн.Төлсөн газраасаа ав.Ах дүүсээ бараадах минь гээд,бараг аймгаараа нүүсэн биш үү?
болио,хулгай луйвар шүү