ЭДИЙН ЗАСАГ
Юанийн ханш 501 төгрөгт хүрлээ

2025 оны эхэнд юанийн ханш 469 төгрөг буюу өмнөх оны 4-р улиралаас харьцангуй өссөн. Он гарснаас хойш тогтмол өссөөр 5-р сарын эхний долоо хоногт 491 төгрөгт хүрээд байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногоос юанийн ханш эрчимтэй өссөөр өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 496 төгрөг, валют арилжааны төвүүдэд 498-500 төгрөгийн ханштай, арилжааны банкуудад 500-501.40 төгрөгт хүрээд байна.
Он гарснаас хойш валютийн эсрэг төгрөгийн ханш суларсаар байгаа бөгөөд цаашид ч мөн юань, ам.долларын ханш өсөх төлөвтэй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.