Японд инфляц сүүлийн хоёр жилд үзэгдээгүй хурдан өсөж, жилийн эцэст бодлогын хүү бууруулах магадлалыг нэмэв

Баасан гарагт /2025.05.23/ нийтлэгдсэн мэдээллээр Японы суурь инфляцын түвшин 4 дүгээр сард сүүлийн хоёр жилд байгаагүйгээр огцом өссөн байна. Ингэснээр оны эцэс гэхэд дахин бодлогын хүү өсгөх магадлалыг нэмэгдүүлж байна.
Энэ нь Японы Төв банк инфляцын өсөлт болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл хоёрын хооронд тэнцвэр олох хүндхэн нөхцөлд орсныг харууллаа.
Шинэ хүнсийг хасаж, шатахууны үнийг оролцуулсан хэрэглээний үнийн индекс (CPI) дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн юм. Энэ нь зах зээлийн таамаг болох 3.4 хувиас давж давж, гуравдугаар сарын 3.2 хувиас өссөн үзүүлэлт байв.
Энэ нь мөн 2023 оны нэгдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн хурдан өсөлт болжээ. Тус улсын инфляц Төв банкны зорилтот 2 хувийн түвшнийг давснаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрсөн байна.
“Capital Economics” фирмийн
Ази-Номхон далайн бүсийн захирал Марсел Телиант
“Төрийн өмчит ахлах сургуулиудын төлбөрийг бууруулсан ч инфляц тогтвортой өндөр
хэвээр байна. Манай зүгээс инфляцын энэ хүчтэй хандлага Төв банк аравдугаар
сард дахин бодлогын хүү өсгөхөд хүргэнэ гэж үзэж байна” хэмээжээ.
“Reuters” агентлаг энэ сарын дундуур эдийн засагчид дунд явуулсан санал асуулгаар тэдний дийлэнх нь Төв банк есдүгээр сар хүртэл бодлогын хүүг өөрчлөхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Харин багахан хувь нь оны эцэс гэхэд бодлогын хүүг 0.25 нэгжээр өсгөх магадлалтай гэжээ.
Шатахуун болон шинэ хүнсийг хоёуланг нь хассан өөр нэг индекс дөрөвдүгээр сард өмнөх оныхоос 3.0 хувиар өссөн нь гуравдугаар сарын 2.9 хувиас нэмэгдсэн үзүүлэлт байсан юм. Японы Төв банк энэ үзүүлэлтийг хэрэглээний эрэлтэд суурилсан инфляцыг илүү сайн харуулдаг гэж үздэг
Хүнсний үнийн өсөлт гуравдугаар сард 6.2 хувиар нэмэгдсэн бол дөрөвдүгээр сард 7.0 хувь болж ихэссэн байна. Энэ нь Японд шинэ санхүүгийн жил эхэлсэнтэй холбоотой олон компани бүтээгдэхүүний үнээ нэмснийг харуулж байна. Хүнсний үнийн өсөлт инфляцын өсөлтийн ихэнхийг үүсгэсэн аж. Тухайлбал, будааны үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 98.6 хувиар, шоколадны үнэ 31 хувиар өсжээ.
Японы Төв банк өнгөрсөн онд арав гаруй жил үргэлжилсэн томоохон хэмжээний эдийн засгийн дэмжлэгийн бодлогоо зогсоож, энэ жилийн нэгдүгээр сард бодлогын хүүг 0.5 хувь болгон өсгөсөн. Төв банк бодлогын хүүгээ нэмэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч гэсэн Трампын тарифын улмаас эдийн засгийн хэтийн төлөв нь муудаж, хүүг нэмэх шийдвэр хэзээ гаргах вэ гэх асуудлыг адармаатай болгосон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү сэтгүүлчээ өснө гээд байгаа юм уу буурна гээд байгаа юм уу? Манай хэдэн сэтгүүлч нэртэй �####�кууд нээрээ бүтэхгүй ээ
Гарчиг нь буурна гээд агуулгыг нь уншихаар өсөх ч юм шиг, редактор нь наад нөхрөө хянаач