Дунд голоор тоглосон туслахуудынхаа алдааг Х.Нямбаатар дахин гол ухаж засна

2024 оны хавар Нийслэлээс урт хугацааны судалгаатай хэмээн Улаанбаатар хотын төв хэсгээр урсан өнгөрдөг Дундголын бургасыг механикаар авч зөөвөрлөж эхэлсэн.
Үр дүнд нь Дунд голын экосистем алдагдаж тус газар лаг шавар, хогонд дарагдсан бохир ус болж, Хар усан тохойд шилжүүлэн суулгана гэсэн “бургас” ч алга болсон юм. Харин одоо экосистемгүй болсон Сэлбэ, Дунд гол дагуу бетонон хана босгох ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд бид хэд хэдэн удаа Хар усан тохойд шилжүүлэн суулгах бургас хаачсан, энэ ажлыг хэн хариуцаж байсан, төсөв нь хэд байв зэргийг сурвалжлан хүргэсэн. Эдгээрээс дараах зүйлс тодорхой болсон.
- Сурвалжилга бүрийн төгсгөлд төсөв тодорхой болдоггүй. Тиймд анх тус ажлыг эхлүүлж байхдаа хотын инженер хэлсэн "уг ажилд 9 тэрбумыг зарцуулна" үгээр төсвийг нь багцаалддаг.
- Харин тодорхой болсон нэг зүйл нь дунд голоос авсан бургасаа туул гол дагуу хар усан тохойд шилжүүлнэ гэсэн ч энэ ажил хийгдээгүй. Өдийд хэдийн үхсэн бургаснуудыг нэг газар бөөнд нь хаяж шатаасан ч байж мэдэх.
- Мөн тус ажлыг хариуцсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж нарын ажлаасаа гарч албаа сэлгэсэн байдаг.
Ингэснээр бүтэлгүйтсэн бургас ажиллагаанд хариуцлага хүлээх эзэн үлдээгүй байна.
Мөн энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас асуухад дараах хариултыг өгөв.
-Бургасыг манай захирагчийн албанаас асуу. Бид энэ жил голыг дахин доош нь 40,50 см ухна. Тэгж байж Дунд гол, Туул гол үндсэн голдиролдоо орно.
Харин Улаанбаатар хотын даргын хэлсэнчлэн Нийслэлийн Захирагчийн албанаас энэ талаар тодруулахад, “Тус ажлыг мэднэ” гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржтой холбож өгдөг.
- Харин М.Балдандоржтой бид өнгөрсөн 2024 оны есдүгээр сард анх холбогдоход, “Дунд голын бургасыг шилжүүлэн суулгаагүй байгаа. Ирэх аравдугаар сараас тариалж эхлэхээр судалж байна” хэмээж байсан юм.
- Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “бургас шилжүүлэх ажил санхүүжилт хүлээж байна” гэж байв.
- Хамгийн сүүлд энэ сард М.Балдандоржтой холбогдож тодруулахад, “Би өнгөрсөн арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Одоо миний хариуцсан ажил биш болсон тул би мэдэхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.
М.Балдандорж нь Ц.Төрхүүгийн чиглэлээр бургас тайрах, шилжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан нэгэн. Энэ хоёрт тус ажлыг Хотын дарга Х.Нямбаатар даалгасан байдаг. Өдгөө Ц.Төрхүү Ус сувгийн удирдах газрын дарга мөн НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.
Ийнхүү тэд хотынхны нүдэн дээр нэг голыг нь сүйд хийж, экосистемгүй болгосноо ажлаа хаяад зугтжээ. Харин туслахуудынхаа энэ алдааг засаж янзлахаар Х.Нямбаатар Дунд голыг дахин ухах аж.
Холбоотой мэдээлэл:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дунд голын бургасыг хядсанаас болж экосистем нь �##�дагдаж, намаг болон үлдсэн. Одоо ширгэхэд тун ойрхон болсон. Байг�##�ь эхээ сүйтгэсний хорыг Энэ хүн загнадаг дарга хэзээ нэгэн цагт амсана.
Занд�##�чин, хорлон сүйтгэгч, боловсролгүй, дураараа дургигч нэгэн!
Энэ новшнууд наад зах нь газар лусын хорлол болж ( харамс�##�тай нь ганц өөрсдийнх нь нүгэлт хар толгой бус эхнэр хүүхэд үе дамжин "могойн ороолт хор" өвчин болж арилашгүй эмгэгт баригддаг гсн шүү!!!) цаад зах нь Экологийн эсрэг ( одоо болтол ягд Экологийн онц хүнд гэмт хэргээр хэрэг үүсгэхгүй бгааг Экологийн Цагдаагийн Алба гэх үүд хашаандаа төрөл зүйлийн миг�##�ктай миг�##�кгүй машин жагсааж Эрхүүгийн гудамжаар таах�##�зан, хоолонд орж хх ажил үгүй тул хэхрэн явагчдаас асуумаар бна могойн хоронд бариулмарууд аа?!?!) эрүү үүсгүүлэх ба хохирол нь яаж ч хөрөнгөө хура�##�гаад нөхөшгүй тул шоронгийн хадаас болж үхэж дуусах гарууд болой!!!
Пизданы оркууд хотоор минь тоглоод дуусгаж байна
Дахиад бургасаа тариачээ дүнхүүнүүдээ
Нямбаа минь гайгүй боловсрол тархитай юмнуудаар багаа бүрдүүлэхгүй бол баахан дундаж дулмаануудтай хол явахгүй шүү
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch