Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Хар усан тохойд шилжүүлнэ хэмээн "хядсан" дунд голын бургас алга болжээ

Улаанбаатар хотод байрлах цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг болох Дунд голын бургасыг механикаар тастаж, хар усан тохойд шилжүүлэх үйл явц энэ зун буюу өнгөрсөн зургаадугаар сарын дундуур эхэлсэн. Нийслэлийн иргэдийн шүүмжлэлд өртсөн уг ажлаа албаныхан шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, голын эко системийг алдагдуулалгүй бургасыг тайрч Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд байршуулна хэмээн олны эсэргүүцлийг сөрж байв. 

Улмаар уг ажлын үр дүнд Нийслэлийн төв хэсгээр урсан өнгөрдөг Дунд гол өмхийрч, хэдэн зуун бургас алга болжээ.

“Алга болсон” гэх үгийг дээр тодотгож буйн учир нь Eguur.mn сайтын сурвалжлах баг Хар усан тохойг зорьж Дунд голоос шилжүүлэн суулгасан гэх бургасыг хайсан ч байсангүй. Тэгэхээр Дунд голын бургас хаачив.

Бид үүнийг ярихын өмнө Дунд голын бургасыг “хядаж” эхэлсэн үе рүү буцаж, албаныхны тайлбарыг эргэн санах нь зүй.

Тодруулбал, Өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор  ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд шилжүүлж байна” гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Гэвч биднийг Хар усан тохойд очиход шилжүүлэн суулгасан гэхээр бургас байгаагүйг дээр дурдсан. Мөн Улаанбаатар хотоос туул гол дагуу явж, Гачууртын эцсээр дайрч, Хар усан тохой орох замд мөн л шинээр суулгасан гэх бургас харагдсангүй.

Гэрэл зургийг О.Улсболд

Иймд бид энэ талаар Нийслэлийн Захирагчийн албанаас тодруулж, “Эл ажлыг мэднэ” гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржтой холбогдож бургасны талаар асуухад, “Дунд голын бургасыг шилжүүлэн суулгаагүй байгаа. Ирэх аравдугаар сараас тариалж эхлэхээр судалж байна” хэмээв.

-“Тэгвэл Дунд голын бургас одоо хаана байгаа гэсэн үг үү” гэж лавлахад,

-“Тэр бургаснууд ургадаг, дахин урдаггүй гээд янз бүр. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас асуу” гэхээс өөр тоймтой хариулт өгөлгүй утсаа салгалаа.

Сануулахад, Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн зургаадугаар сард Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хариуцан хэрэгжүүлж комиссын шийдвэрийн дагуу иргэдийг үерийн аюулаас авран хамгаалахаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Голын голдиролд ургасан мод бургасыг цэвэрлэх олон жил хийгдээгүй ажлыг шуурхай хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэж байв.

Гэтэл тэр өнөөдөр өөрийн хариуцсан ажлаа мэдэхээ больжээ.

Ингээд зогссонгүй бид Нийслэлийн байгаль орчны газартай холбогдож бургасны талаар асуухад “Нийслэлийн захирагчийн алба мэднэ” гэх хариултыг өгсөн юм.

Байгаль өөрөө хамгийн сайн инженер гэдэг. Дунд голын бургасыг механикаар тастаж буй тохиолдолд дахин суулгах боломжгүйг Монгол инженерүүд онцолж байсан. Тэр бүрд инженер, экологичдын шүүмжийн эрсэг албаныхан үерийн эрсдэлийг бууруулах үүнээс өөр арга байхгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн албаныхны шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчны дүгнэлттэй тул голын экосистемийг алдагдуулахгүй зөөвөрлөнө гэх үг эзэнгүй болж, Дунд голын ус бохирдож, тус голд сүүлийн таван жил өвөлжих болсон усны шувууд нүүдэллээд буй.

Харин одоо “Дунд голын тайрсан бургас хаана байгаа вэ” гэх асуултад хариулах ажил хариуцсан “эзэн” алга.

Түүнчлэн Механикаар тайрснаас хойш хоёр сар болж буй бургаснууд дахин суулгах боломжгүй болсон байх магадлалтай. Учир нь модыг зөвхөн өвөл болон зуны улиралд л шилжүүлэн суулгах ёстойг экологи судлаачид болон захын модны худалдаачин хэлж буй. Ялангуяа механикаар тайрч авсан бургасыг дахин шилжүүлж тарина гэдэг нь бараг боломжгүй аж. Ингэхээр халуун зунаар тайрсан Дунд голын бургаснууд хэдийнээ дахин суулгах боломжгүй болсон байж мэдэх.

Сонирхуулахад, Үерийн далан барихаар хийж буй дээрх ажлын хүрээнд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байж болзошгүй байгаа. Үүний дийлэнх нь зөвхөн голуудыг цэвэрлэх мөс, бургас, лаг шавар зөөхөд зарцуулагдсан байж магадгүй байна.

Тухайлбал, Өнгөрсөн гуравдугаар сард Шар усны үерээс сэргийлж, Сэлбэ голоос 214,740 тонн мөс зөөсөн. Энэ хүрээнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж, 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгажээ. Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажилласан байна. Мөн Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр ажлыг ийнхүү хийсэн юм. Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс Сэлбэ голын мөс халиа тошин үүсгэж байгаа хэсгийг “зохицуулах” чиглэлийг Нийслэлийн захирагчийн албанд өгч. Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү чиг үүргийнх дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгснөөр дээрх ажил эхэлсэн байдаг. Харин уг ажлын төсөв өртгийг ашигласан машин, ачилтын зардлаар нь тооцоолон үзвэл 2.3 орчим тэрбум төгрөг болж буй.

Үүнээс харахад,Үерийн эрсдэлийг бууруулахаар улсын төсвөөр хийж буй голын бургас, мөсийг зөөх ажлуудыг УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хариуцаж гүйцэтгэдэг байна.

Харин Дунд голын бургасыг сугалж, хаях ажилд 9 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа хэмээн яригдаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-10 08:21

Туул голын зураг тавьчихаад дунд голын бургас хайчив гээд л байх юм .

Vneneel hellee
Vneneel hellee
2024-09-11 01:28
Reply to  Иргэн

Har usan tohoi gedeg chn gachuurtiin tuul gol yma bodooj tuul gol haanaas ursaj irdiin ulaanbaatar luu ? Gachuurtaas!!!!! Tolgoi olgoi ymu haasha ym

Last edited 27 Өдөр Өмнө by Vneneel hellee
ИРГЭН
ИРГЭН
2024-09-10 08:58

Байг�##�ь орчны эсрэг Гэрт хэрэг үйлдсэн Нямбаатарыг Хууль хян�##�тынхан болон АТГ ш�##�гаж Нийслэлийн иргэдэд мэдээлэх хэрэгтэй,

Иргэн
Иргэн
2024-09-10 19:42

Дунд гол маань ш�##�бааг болж өмхийрч эхэлсэн. Бургаснуудыг шавартай хамт ачсан. Юун ургах тарих.

Зочин
Зочин
2024-09-10 20:30

Яахав адуучдад уурганд яваа биз, уурганы бургас олдохоо больсон, хятад трубагаар уург�##�ж байна

Зочин Өлзий
Зочин Өлзий
2024-09-10 21:12

бургас �##�ь хэдийнэ говь руу нисчихсэн байх шүү

Зочин
Зочин
2024-09-11 07:35

Хотын дундуур урсаж байгаа д�##�ан хашлагатай голын гольдролд ямарч ургам�##� мод баймааргүй. Аажимдаа хог шавар нь овоороод гольдрол нь дүүрнэ

Огий
Огий
2024-09-11 08:24

Бургас модоо авъааааа насаараа наад бургас модыг харж өсөж блаа буцаагаад тариачээ бас 100.100 тэрбум наад мэргэжлийн гээд бгаа батбаяр ч билүү тэд хүнээс янз бүрийн юм хагас дутуу сонсоноо ч�##�ьчиж явдаг их мэдэх зүд хий бүтээсэн зүйл ч бхгүй төрийн сүгнүүд!!!!! Одоо з�##�уучуудыг төрд оруул наад зөнөг нөхөд өө явуулаачэээ юу ч хийхгүй !!!!!!

Зочин
Зочин
2024-09-11 15:22

Дунд голын бургасыг өшөө цөөлөх хэрэгтэй байна одоо шамбар�##�даад лаг үүсгээд үер уснаар гай болж байна.харин сайхан өргөн гол болж байна туул Сэлбийн усыг нааш нь эргүүл нийллүүлж урсг�##�ыг сайжруулах чулуу дүүргэж боргио үүсгэх гм ажлуудыг хийх.

Ганаа
Ганаа
2024-09-12 10:51

Шаардлагатай бол түрээд л хаяна шүү дээ.Бүү поопорцгоо Хятадууд Сэлэнгэд �##�т олборлон уулын мод бургасыг га гаагаар нь хядаж байнаа очиод хар бичицгээ

Зочин
Зочин
2024-09-12 17:10

Dund goliig suid hiisen shuu dee ekologiin tcagdaa yagaad ajlaa hiidegui yum be

Зочин
Зочин
2024-09-12 21:21

Хогын цэг дээр очоод хараарай. Тэнд хононо дунд бгаа

Зочин
Зочин
2024-09-12 21:22

Цагаан давааны хотын цэг дээр бгаа

Зочин
Зочин
2024-09-13 08:49

Haachsaniig ni turhuu darga mednee tsaadahaasaa asuu

Холбоотой мэдээ

Back to top button