Хар усан тохойд шилжүүлнэ гэж "хядсан" дунд голын бургас алга болж, хариуцсан хүмүүс нь ажлаа өгчээ

Нийслэлд байдаг хэдхэн ногоон байгууламжийн нэг. Барилган ширэнгэ дунд экосистемийг бүрдүүлсэн Сэлбэ болон Дунд гол Улаанбаатар хотын төв хэсгээр урсан өнгөрдөг.
Гэтэл 2024 оны хавар “Урт хугацаанд нарийн судалсан бид Сэлбэ, Дунд голын зарим бургасыг авч зөөвөрлөнө. Энэ нь үерээс сэргийлж далан барих ажлын нэг хэсэг” гэх үгээр нийслэлийнхэн иргэдийн амыг таглан гарч ирж, ярьсан ажлаа хийсэн юм.
Үр дүнд нь Дунд голын экосистем алдагдаж тус газар лаг шавар, хогонд дарагдсан бохир ус болж, Хар усан тохойд шилжүүлэн суулгана гэсэн “бургас” ч алга болсон юм. Харин одоо экосистемгүй болсон Сэлбэ, Дунд гол дагуу бетонон хана босгох ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Иймд бид дараагийн ажил нь эхэлсэнтэй холбогдуулан өмнөх ажил болох дунд голын бургас зөөвөрлөх, тус ажилд зарцуулсан төсвийн талаар дахин нэхэн сурвалжиллаа.
Бид хамгийн түрүүнд Сэлбэ, Дунд гол дагуу явж үзэхэд, Сэлбэ голын хэсгээр далан болгож буй дүр зурагтай. Харин Дунд гол орчим нөгөө л экосистемгүй өмхийрсөн байдалтай биднийг угтав.
Тиймд санхуулах үүднээс нийслэлийнхний анх танилцуулж байсан бүтээн байгуулалтын зураг болон одоо байгаа нөхцөл байдлыг харьцуулан хүргэе.


Ингээд бид үргэлжлүүлэн одоо явагдаж буй бүтээн байгуулалт болох Сэлбэ гол дагуу босгож буй бетонон далангийн барилгын ажлын явцыг харж, түүнд зарцуулж байгаа төсвийг хайж үзэв.
Ажлын явц:
Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан, тохижуулалтын ажлын зураг төсөл 2021 оноос эхэлж, 2023 онд зураг төсөл болон судалгааг хийсэн гэх мэдээлэл бий. Уг нь энэхүү далангийн ажил өнгөрсөн зун эхэлж, өнгөрсөн наймдугаар сард барилгын ажил нь дуусахаар анх төлөвлөгдсөн ч барилгын ажлаа эхлүүлээгүй. Улмаар энэ хавар ажлаа эхлүүлж өнөөдрийн байдлаар Сэлбэ гол хэсгийн далангийн ажил дуусаагүй. Дунд гол руу ороогүй байдалтай байна.
“Билгүүн Монгол” компанийн өгсөн мэдээллээр, ирэх зургаадугаар сарын 30-нд Сэлбийн үерийн хамгаалалтын далан буюу түшиц хана барих ажлыг хийж дуусаж, явган зам, дугуйн зам, тохижилт хийж, ойр орчмын үзэмжийг сайжруулахаар нэмэлт тохижилт хийгдэж эхлэх аж. Гэхдээ бодит байдал дээр далангийн ажил удаашралтай явагдаж байгаа харагдав.

Төсөвт өртөг:
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд баригдаж буй зам, далан зэрэг бүтээн байгуулалтын ажлууд нь тус тусдаа санхүүжилттэй. Сэлбэ, Дунд голын үерийн усны хамгаалалтын далан барих ажлыг ”Билгүүн Монгол констракшн” компани 20 тэрбумын санхүүжилтээр гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын дараах тохижилтын ажлыг Хятадын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх аж.
Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын шилэн дансанд ”Сэлбэ сэргэлт” төслийн гүйцэтгэлийг хайж үзэхэд Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж болон Баянзүрх дүүргийн 43-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 2024-2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөвт өртөг 20.5 тэрбум төгрөг, гэрээний үнийн дүн 19.5 тэрбум гэж тусгажээ.
Далан анхны зураг төслөөсөө өөр баригдаж байгаа асуудалд НЗДТГ болон УБЗАА дараах тайлбарыг өгсөн юм.
-2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийссан. Тиймээс төслийн зургийг уг нөхцөл байдалд тааруулж гаргасан. Өндөр гэх шүүмжийн хувьд их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа. Далан барьж дуусаад ойр орчмыг нь зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөл хангагдана. Мөн тохижилт дуусахад далан ч өндөр харагдахгүй. Иргэдийн хүсэж буй тохижилтын ажлыг хийж эхлээгүй байгаа учраас далан нь өндөр харагдаж байгаа юм.

Харин Дунд голоос тайрч авсан бургас хэрхсэн талаар тус ажлын хариуцаж байсан албан тушаалтнуудаас тодруулахад, “ажлаа өгсөн, сольсон учир мэдэхгүй” гэх тайлбарыг өгч байна.
Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд шилжүүлнэ” хэмээн тус ажлыг эхлүүлсэн.
Гэвч биднийг өнгөрсөн намар Хар усан тохойд очиход шилжүүлэн суулгана гэсэн бургаснууд байгаагүй.
Тиймээс бид тус ажлыг эхлүүлсэн Нийслэлийн Захирагчийн албанаас тодруулж, “Эл ажлыг мэднэ” гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржтой холбогдож бургасны талаар асуухад, “Дунд голын бургасыг шилжүүлэн суулгаагүй байгаа. Ирэх аравдугаар сараас тариалж эхлэхээр судалж байна” хэмээж байсан юм. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “бургас шилжүүлэх ажил санхүүжилт хүлээж байна” гэж байв.
М.Балдандорж нь Ц.Төрхүүгийн чиглэлээр бургас тайрах, шилжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан нэгэн. Энэ хоёрт тус ажлыг Хотын дарга Х.Нямбаатар даалгасан байдаг. Ер нь Сэлбэ, Дунд голтой холбоотой мөс цэвэрлэх зэрэг хэдэн тэрбумын санхүүжилттэй энэ мэт аар саархан ажлыг өнгөрсөн хугацаанд тэд хариуцан хийж байсан билээ.
Ингэхдээ Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс гол усны ажлыг Нийслэлийн захирагчийн албанд өгч. Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү чиг үүргийнх дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржид тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгч хийсэн ажлуудын нэг нь дээрх Дунд голын бургас тайрч, шилжүүлэх ажил.
Уг ажлын төсөв одоог хэр нь тодорхой болоогүй. Анх эхлэх үед нь уг ажилд улсын төсвийн 9 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл гарч, яригдаж байсан. Үүнийг албаныхан үгүйсгээгүй. Бас тайлбар хэлээгүй.
Энэ талаар бид Нийслэлийн байгаль орчны газартай холбогдоход “бид энэ ажлын талаар огт мэдэхгүй, оролцоогүй. Тус ажлыг Нийслэлийн захирагчийн алба хариуцсан” гэх. Харин Нийслэлийн захирагчийн алба уг ажлыг хариуцаж авсан хэмээн эргээд М.Балдандоржийг нэрлэж буй.
Тиймээс М.Балдандоржтой холбогдож бургас болон төсөвт өртөгийн талаар асуухад, “Би өнгөрсөн арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Одоо миний хариуцсан ажил биш болсон тул би мэдэхгүй” гэх тайлбарыг өгөв.
Харин ажлыг эхлүүлсэн Ц.Төрхүүгээс тодруулах гэсэн боловч тэрбээр захирагчийн алба, хотын инженерийн суудлаасаа бууж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Мөн давхар Ус сувгийн удирдах газрын удирдлагаар Х.Нямбаатар түүнийг томилжээ.
Иймд ямартай ч өөрийнх нь судалж эхлүүлсэн ажил тул Ц.Төрхүүгээс бургасны талаар тодруулсан боловч бидний асуултын хариултыг өгсөнгүй.
Ийн Сэлбэ, Дунд голын экосистемийг алдагдуулж, их хэмжээний бургаж хядсан ажил, түүнд зарцуулсан төсөв хоёр алга болж, тус ажил хариуцсан эзэн ч үгүй замхарснаар үргэлжлүүлэн бетонон далангийн ажил өрнөж эхлэв. Энэ ажил ч мөн зураг төслөөсөө өөр гэх шүүмжлэлд өртөөд байгаа ч албаныхан үгүйсгэсээр байгаа байна.
Холбоотой мэдээлэл:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэгүүд
Маш буруу байна ямар ч мэргэжлийн чадамж �##�аг
Дунд голын Бургасыг хядах туша�##� заавар өгсөн Нямбаатараас бургаснууд яасныг асуух хэрэгтэй,,,,
Бургасыг нь хядсан юм чинь бетон хана босгоод яахын. тэртээ тэргүй ус нь ширгэнэ.
Хэнтийн 3 тэнэгийн нэг Бэрхийн цорвойсон банди Бяртай байгаа Үхэр Монголууд ийм бяР суулгаж өгсөн
Одоо туулын бургасыг хядаж эхэлсэн гэнүү. Хүүхэд байхын туулын бургас байсан. Энэ гадны гар хөл бологсод засгийн газрыг унагаахын тулд хийж байгаа хорлон сүйтгэх ажил байх магадл�##�тай.
60 тэрбумын гар хөл төрхүү гэж газрын наймаачин идэж уухаас өөр ажил хийж чадахгүй
Долдой пялдага төрхүү банди нямбаатарын улыг долоодог
Зараад мөнгийн нь идчихсэн
Байг�##� байгаагаараа баыг Юун бургас хядах
Юун ажлаа өгөх. Авилга аваад л зугтаж байна. Шоронд хий.
Ухаангүй нямбагын урагашгүй �##�батууд
Ed nar hudalaa yrih n goe dandaa hudalaa yrina tendert shalgaraad hiij bgaa kompand n hariutslaga tootsoh heregtei
Зарлиг буулгасан Нямбаатараас асуу.Тэр гөлөг бүгдийг мэдэж байгаа
Нямбаатарийн ээлжит цавчаа одоо Нямбаатараа. л дунд голийн бурагсийг хааш нь хэд зарснийг нь л асуух үлдэж баих шив
Устгах, хядах, сүйтгэхдээ л сайн муусайн сэтгэл муутай амьтад вэ? Тэр хэмжээний модыг ургуулж бий болгоход хэдэн арван жил хэрэгтэй. Өөрсдөө мод тарихгүй. Мөнгөний авилга авагчид нь рй, модтой газар газар өгнө. Голын ойролцоо газар өгөх хэрэггүй ш дээ.
Үнэхээр м�##�аас дор �########�куудаар удирдуулж доромжлуулах юм даа тэгээд бүгд дуугүй хохинээ ард иргэд нь ч гэсэн доромжлуулж байхдаа таарсан таар шуудайнууд
М�##�нууд хүн сүгнүүд
Ванга эмээ шиш хэлнэ. Цагаан давааны хогны цэг дээр машин машинаар нь аваачиж хогоор булуулсан шүү. Үйлийн үр ха�##�га андууурдаггүй юм гэнэлээ. Үр хүүхэд чинь лусын ороолттой хэдэн үеэрээ зовж амьдарна даа та нар. Хулгайлж идсэн мөнгө хядсан бургастайггаа 9 үеэрээ зовж шан�##�ж сэлбэ голын шавран дунд нохой шиг амьдарч үхээсэй
Бургас хүртэл хулгайлчих юмаа
Бургасаараа голын усаа татаж байдаг бургасыг нь аваад хаячихаар үмхийрсэн лаг шавартай ус үлдэнэ биздээ.байг�##�ийн зохилдолгоор байгаа голыг шингээгээд хаячихын