Гадаад мэдээДЭЛХИЙ
Хамбургт хутгатай халдлага гарсны улмаас 18 хүн бэртжээ

Баасан гарагийн /2025.05.23/ орой Германы Хамбург хотноо хутгатай хүн халдлага үйлдсэний улмаас 18 хүн бэртжээ. Орон нутгийн цагдаа нар мэдэгдэхдээ халдлага үйлдсэн сэжигтнээр нэгэн эмэгтэйг баривчилсан гэсэн байна.
Германы “Bild” сонин мэдээлснээр дөрвөн хүний биеийн байдал хүнд, зургаан хүн хүнд шархаджээ. Цагдаа нарын мэдээлснээр халдлага үйлдсэн сэжигтнээр 39 настай эмэгтэйг баривчилсан аж. Тэр эмэгтэй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдсан юм.
Хамбургийн цагдаагийн албаны төлөөлөгч Флориан Аббенсет “Одоогоор энэ эмэгтэй улс төрийн зорилготой халдлага үйлдсэн байж магадгүйг илтгэх баримт олдоогүй. Харин мөрдөн шалгах явцын үндсэн дээр сэтгэцийн хямралд орсон байсан эсэхийг шалгаж эхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэцийн хямр�##�д орсон, эсвэл музлим хүмүүс ...