УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Арваас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг дотоодод сургах асуудал багтсан"

Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэн батлагдаж, хууль давсан журмыг цуцалсан талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Журам шинэчлэгдсэнээр, "Хөвсгөл, Булган малчдын хөндсөн "Малчны тухай хууль"-нд орсон малчны нэг хүүхдийг сургах асуудал, цаатан, тува, урианхай өрхийн нэг суралцагч сургах" асуудлууд багтсан байна.

  • 7.2.2.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг;
  • 7.2.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.
  • 8.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч (цаашид "зорилтот бүлгийн суралцагч" гэх)-д дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
  • 8.2.Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна:
  • 8.2.1. бүтэн өнчин суралцагч;
  • 8.2.2. нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч;
  • 8.2.3. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;
  • 8.2.4. эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч;
  • 8.2.5. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч;
  • 8.2.6. цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч;

дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2025 18:18

Ма лчид гэснээс хавар болохоор нэг явдаг замтай. Тэнд нь усны ховор шувууд том жижиггүй зус даг. Ма лчид буугаагүй үед цэвэрхэн, шувуу, хүн, хааяа нэг явах машинаас өөр зүйлгүй байдаг. Сая очтол шувууд байдгаараа байна. тэр бүү хэл 2 хун ч шинээр нэмэгдэж. Харамса лтай нь баахан айл буухаар бөөн ма лын баас, тэриййг дагаад үнэр танар их, шавьж ихтэй, ма лын хөлд дарагдаад хөрс нь сэндийгээд дээрээс нь тийм хөөрхөн шувууд өндгөө дараад байж байхад баахан ундааны сав хаясан байна. Нийлээд их муухай харагдаж байна. Миний бодлоор жолооч нар цонхоороо хог хаяад байна. Манай улс шиг муухай бохир хогтой улс а лга хүмүүс ээ, ухамсраараа хогоо хогны цэгээс өөр газарт бүү хаяач. авч яваад суурин газрынхаа зориула лтын хогийн цэгт хаях хэрэгтэй. Хөдөөг цэвэрлэх хүн байхгүй. Тэр олон шувуу заваан орчинд амьдарч байна. Байга ль орчноо бодмоор байна. Би очихдоо түүх гэхээр эргээд хот руу авчрах зам нь хэцүү. Унадаг дугуйнд аваад явах боломж байхгүй. Ма лчдыг хотын бүсээс арай хол байрлуулж баймаар байна.

Last edited 21 Өдөр Өмнө by Зочин
Bataa
Bataa
5 сар 26, 2025 19:49

Yu yrij tenegteed bn ? m#lchid bugd n huviaraa m#laa m#llaj bg bizdee ,ulsiin m#lchin gej bhgui bolson bish uu ? buh m#l huviinh magadgui olonh n erh medeltei huvazuudiih bg shuu !

Холбоотой мэдээ

Back to top button