НИЙГЭМНийгэм мэдээ

Ноолуур 128 мянга гэх ханш зарласан ч бодит байдал дээр 110 мянгаар авах газар олдохгүй байна

Энэ хавар ноолуурын үнэ 150 мянгаас эхэлсэн гэсэн боловч хаана ч ноолуур авахгүй байсан билээ. Тиймд бид өмнө нь энэ талаар сурвалжилж байсан.

Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу

Улмаар дөрөвдүгээр сарын сүүлээр ноолуурын үнэ өсөж аймгууд дунджаар 100 мянгаас 120 мянгаар авч эхэлсэн. Энэ үйл явдал 7 хоног үргэлжилсэн. Тэгвэл энэ сарын эхээр ноолуурын үнэ буцаад огцом бууж, аймгууд ноолуур авахаа болиод байна.

Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 27 өдөр Ноос ноолуурын холбооноос зарласан ноолуурын үнийн мэдээллээр,

  • Говь Алтай аймагт 114-119 мянга
  • Хөвсгөл аймагт 120-128 мянга
  • Завхан аймагт 112-126 мянга
  • Ховд аймагт 110-118 мянга
  • Баянхонгор аймагт 115-125 мянган төгрөг байна.

Харин бодит байдал дээр малчдын өгч буй мэдээллээр, Говь-Алтайд дээд ханш нь 112 мянга, Баянхонгорт дээд ханш нь 110 мянган төгрөг байгаа аж. Мөн бусад аймгуудаар ноолуурын зарлагдсан ханшаар явж очсон ч авахгүй байгаа тохиолдол их гаргах болжээ.

Тухайлбал, Баянхонгор аймагт ноолуур авах газар байхгүй байгаа тул малчид Архангай аймгийг зорьсон боловч мөн л ноолуур авахгүй байгаа учир буцаж байгаа гэх мэдээллийг малчид өглөө. Мөн Дундговь аймагт ноолуур авахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Түүнчлэн ноос ноолуурын холбооноос гаргасан өдөр тутмын ноолуурын хашийн мэдээллийн доор малчид “Аль ч аймагт ноолуур авахгүй байгаа. Мөн үнийн үнийн мэдээлэл нь худлаа” гэж бичжээ.


Анхлан 150 мянгаар ноолуур авч эхэлнэ гэж зарласан боловч энэ мэдээлэл нь худлаа болж таарсан. Дараа нь бүс тус бүрд 100 тэрбум төгрөг гарган малчдын ноолуурыг худалдаж авна гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байсан. Гэвч долоо хоногийн хугацаанд ноолуур аваад больсон байдалтай байна. Ингээд ноолуураа хаашаа өгөхөө мэдэхээ больсон малчид зарлаж буй ноолуурын худал ханшнаас болж аймгаас аймаг хэсэн давхилдаж байна.     

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2025 08:41

M#lchid minee ta naryn songoson songuul

Иргэн
Иргэн
5 сар 28, 2025 10:57

Ямааны тоог багасгахгүй бол цөлжилт асар хурдан явагдаад байна аа. Түүний оронд ямааны тоо хэмжээг хязгаарлах бодлого явуулах хэрэгтэй байх аа. Гадагшаа түүхийгээр нь гаргахыг хориглосон нь зөв. Харин угаахдаа байг�##�ь орчинд гэм хор багатай байх ёстой болов уу. Ямааны мах экспортлох ёстой

Холбоотой мэдээ

Back to top button