Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын дэмжлэгтэй хакерууд НАТО-гийн системд нэвтэрсэн гэж Нидерланд мэдэгдлээ

Нидерландын тагнуулын алба мягмар гарагт /2025.05.27/ мэдэгдэл хийхдээ Орос хакеруудын бүлэг НАТО болон улсынх нь цагдаагийн албаны системд нэвтэрсэн гэжээ. “Laundry Bear” гэж нэр хочлогдоод буй тэрхүү бүлэглэл ОХУ-ын төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг байх магадлал өндөр гэж Нидерландын тагнуулын алба мэдэгдсэн байна.

Тус алба парламентдаа илгээсэн захидалдаа “Нидерландын байгууллагуудын эсрэг хийсэн кибер халдлага нь тус хакеруудын бүлгийн олон улсад үзүүлж буй томоохон цахим аюул заналхийллийн нэг хэсэг” гэжээ. “Laundry Bear” гэгдэж буй тус бүлэг 2024 оны есдүгээр сард халдлага явуулж, Нидерландын цагдаагийн албан тушаалтнуудын нууц мэдээллийг амжилттай олж авсан байна. Тус бүлэг мөн ОХУ-д нэн шаардлагатай байгаа өндөр технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг цахимаар тагнажээ.

Тагнуулын алба “Мөрдөн байцаалтаар Laundry Bear нь 2024 оноос хойш барууны засгийн газар болон бусад байгууллагуудын эсрэг цахим үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button