ЭДИЙН ЗАСАГ

Түүхий эдийн үнэ ирэх онд ч мөн буурах төлөвтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж буй билээ. Эхний хэлэлцүүлэг дээр Засгийн газар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний эхэнд энэ оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар,

Гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал зэргийн нөлөөгөөр дэлхий дахинд тодорхой бус байдал КОВИД-19 цар тахлын үед тохиолдож байсантай ижил түвшинд хүрэв.  Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унан, нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурав. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага, түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байгааг эдийн засагчдын зүгээс анхааруулсан юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button