Зеленский ОХУ-ыг дахин заль мэх гаргалаа гэж буруутгав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт /2025.05.29/ ОХУ энхийн тохиролцооны санамж бичгээ өгөлгүй дахин заль мэх гаргалаа гэж буруутгажээ. Тэр орой бүр хийдэг видео мэдэгдэлдээ “Тэдний амлаж, долоо хоног гаруй бэлтгэсэн санамж бичгийг ч гэсэн хэн ч хараагүй байна. Украин хараагүй, манай түншүүд хүлээж аваагүй, анхны хэлэлцээг зохион байгуулсан Турк хүртэл хүлээн аваагүй” гэсэн байна.
Зеленский нэмж “Амлалт өгсөн ч гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг Орос дахин хууран мэхэллээ” хэмээжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт /2025.05.28/ хэлэхдээ, Москва мөргөлдөөнийг зохицуулах саналыг гаргаж өгсөн бичгийг боловсруулсан гэсэн юм. Лавров хоёр орны дараагийн хэлэлцээ ирэх даваа гарагт /2025.06.02/ хоёр дахь шатны хэлэлцээг явуулахыг санал болгосон.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт хэлэхдээ, Истанбулд болно гэх хэлэлцээнд Киев оролцох үгүйгээ мэдэгдээгүй гэжээ. Харин Зеленский ОХУ тус уулзалтыг хий хоосон болгохын тулд чадах бүхнээ хийж байна хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ах нар энэ гоомог бункерт нь үгүй хийж чадахгүй бнауу
Ах нар чинь чамайг хошногоддог биз дээ