Улс төрийн мэдээ

С.Одонтуяа: Гурван зэрэглэлд ангилж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шаардлагыг өөрчилнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэн үргэлжилж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Харамсалтай байна. Орон нутгийн иргэдээс санал аваагүй. Бүрэн судалж, шийдвэрлээгүй орж ирж байгаа. Зэрэглэлүүд гэж оруулсан мөртлөө зэрэглэлийн томъёолол байхгүй. Зэрэглэл нэг гэдэг нь ямар газар нутаг, цар хүрээнд юм гэдэг ойлгомжгүй. Ингэж ангилчихаад менежментийн төлөвлөгөөг мартчихсан. Энэ бол хамгийн чухал нь байдаг. Уул уурхайн, аялал жуулчлалын компаниуд бизнес эрхэлье гэвэл менежментийн төлөвлөгөөгөөр явдаг. Үүнийг орхисон байна. Сөргөлдөөнтэй байдлыг шийдвэрлээгүй, бүх асуудал хэвээрээ. Иймд дэмжих боломжгүй гэж үзэж байгаа” гэж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Байгаль орчноос гадна нийгэм болон соёлын нөлөөллийн тал дээр ямар бодлого барьж байгаа вэ. Хоёрт, иргэдийн оролцоог та бүхэн хэрхэн хангаж, яаж харж байгаа юм бэ. Багийн хурлаар оруулах ёстой гэдэг агуулга нэлээд яригдсан юм байна?” гэлээ.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа “Маш чухал асуудал хөндлөө. Өмнө нь байгальд, амьтанд, ургамалд ямар нөлөөтэй юм гэдгийг судалж л ирсэн. Одоо бол нийгэм соёлын нөлөөг тооцдог жишиг рүү явж байгаа, тодорхой зохицуулалтууд орсон. Жишиг багийн төсөл боловсруулж байгаа. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайн тусгаж өгвөл олон улсын стандартад нийцнэ, гаднын хөрөнгө оруулалтад ч чухал гэж хийсэн. Төсөл хэрэгжүүлэгч үсчин ч бай барилгын материалын жижиг дэлгүүр ч бай том уул уурхайн компани ч бай ижилхэн шаардлага тавьчихдаг. Тэгээд 152 хоногийн дотор үнэлгээгээ хийх ёстой. Ингээд хүндрэл үүсдэг. Иймд гурван зэрэглэлд хувааж, нэгдүгээр зэрэглэлд нь уул уурхайн төслүүдийг оруулж өгсөн байгаа” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN
5 сар 30, 2025 14:20

ER N BOL ARD NIITIIN SANAL ASUULGAAR SHAHAAD CH US GARAHAAS BISH HEND CH HEREGGUI ODONTUYA METIIN GISHUUDIIG GAVYANIIG N AMRALTAND..... ZALUU SETGEDEG TARHINUUDIIG ......DEMJEH NL SHUUDEE....

Зочин
Зочин
5 сар 30, 2025 20:36

БО-нд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хууль тогтоомжийг ингэж үйл ажиллагааны зориул�##�таар нь агилж байг�##�ь орчинд ямарч сөрөг нөлөө үзүүлдэггүй төслүүдэд үнэлгээ хийхгүй байх нь зөв. Арын ха�##�гаар эрх авсан нөхдүүд ажилтай болохын тулд шан�##�га�##�ж бна

Иргэн
Иргэн
5 сар 31, 2025 10:02

САЛДАНГИЙН АЛЦГАР ХӨГШИН ҮНЭЭ АРАЙХИЙЖ САЙД БОЛТОЛ ХАМАГ ЗҮЙЛ БУРУУ ЭРГЭЛЭЭ ИДЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БҮХ ТЕНДЕР ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ АМЖСАНГҮЙ.ОДОО СУЛ ГИШҮҮН БОЛОХООР ЭНЭ ХӨГШИН ҮНЭЭГ ЯМАР Ч БУХ ТООЖ ҮНЭРЛЭХГҮЙ .АЗГҮЙ Ч АМЬТАН ЮМАА АМЕРИК ЯВСАН ЭРДЭНЭЭ ЭНИЙГ НЭГ ШӨНӨЖИН БАВЖ ХОНОСОН ГЭЖ НАМЫХ НЬ НӨХӨД ЖИГ ЖУГ ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ.ХОЁР НАМЫХАН БҮГД БАНЗАЛНУУД НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ШААЛЦААЛ ЗАВААРСАН ТОЧИК ЗААРНУУД

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 2, 2025 01:09
Reply to  Иргэн

яг үнэн.Эрдэнээс с�##�даггүй дагуул байсан гэж
ярьж байна лээ?

Зочин
Зочин
6 сар 2, 2025 08:12

Хамтарсан засгийн газарт АН-ын 4 сайд сайн ажилласан.Одонтуяа сайд дажгүй байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button