Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд ИНХ ажлын 10 хоногт хариу өгөөгүй бол шууд зөвшөөрсөнд тооцохоор тусгажээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ асуудлаар нутгийн захиргаа, ИНХ-аас санал авдаг. Гэтэл ИНХ нь хуралддаггүй тул том төслүүд хугацаа алддаг гэж оруулж ирж байна. Ард түмний төлөөллийн байгууллагаас асуухгүйгээр шийдэж болох юм уу. Энэ Үндсэн хуульд нийцэж байна уу? Ажлын 10 хоногт багтаан хариу өгөх давчуу хугацаа байна. 10 хоногт багтаж хариу өгөөгүй бол үүнийг хариу өгсөнд тооцно гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг үү, татгалзсан гэсэн үг үү? Аль нь вэ?” гэж асуув.
Ажлын хэсгээс “Зөвшөөрсөн гэж үзнэ” гэж хариуллаа.
Нутгийн иргэдийн санал, байр суурийг тусгах зарчим алдагдсан гэж үзэж байгаа тул энэ заалтыг засна гэж БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хэллээ
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүр амар юм болохнээ 10 хоног гэж шахаад хууль бус шийдвэр хүчээр гаргахнээ эсэргүүцсэн нь зөв гишүүд бүр арай л болоод байнаа?