Б.Уянга: Иргэдийн оролцоог зөвхөн уул уурхайн төсөлд хангахаар тусгасан байна

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдааны үеэр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Болдын Уянга:
"Зөвхөн сум, дүүргийн Засаг дарга нараас зөвшөөрөл авъя гэдгийг эсэргүүцэж байх шиг байна.
Сум, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа хийж, холбогдох нэгжээр иргэдийн саналыг нь авах бүрэн боломжтой бөгөөд үүрэгтэй. Гэхдээ 10 хоногийн дотор хариу өгнө гэдэг энэ заалт хугацааны хувьд богино байх. Нэгэнт хөндөгдөж байгаа тул сайжруулаад явах бүрэн боломжтой болов уу.
Санал нэгдэхгүй байгаа зүйл нь, энэ зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш. Төсөл гэдгийг тодорхойлохдоо үйлчилгээг ч хамруулдаг. Иргэдийн хүсэлтээр байгаль орчинтой холбоотой алив асуудал нь дандаа баялгийн ашиглалт, уул уурхай руу чиглэсэн байна. Том зургаар нь харъя. Усан цахилгаан станцаас эхлээд Улаанбаатар хотын агаарын бохирдол, төмөр зам гээд бүх төсөл байгаль орчинд нөлөөлдөг. Ийм төслүүдэд иргэдийн саналыг яаж авах нь тодорхойгүй байна. Нөлөөнд өртөж байгаа бүс гэж хэн бэ, иргэн гэж хэн бэ. Энэ тодорхойлолт орж ирээгүй байна. Энэ бол төслийг дэмжихгүй байгаа гол шалтгаан.
Харин нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийдэг болно гэдэг дэвшил. Гэхдээ сэтгэл гаргаж, дахиад сайжруулах орон зай харагдаад байна" гэж үг хэллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн бүх улсууд мөрддөг ашигт м�##�тм�##�ын орд ашиглах дараах үндсэн 2 төрлийн гэрээ байдаг. Үүнд: А. Лицензийн гэрээ Б. Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Лицензийн гэрээг ашигт м�##�тм�##� ашиглах лиценз эзэмшигч компани нь төртэй байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашит м�##�тм�##� нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг бүрэн хэмжээгээр захиран зарцуулна. 2. Олборлогч компани нь АМНАТ, бүх төрлийн татвар, ордоос олох нийт ашгийн 34%-ийг төрд төлнө. Бүтээгдэхүүн хуваах гэрээг лиценз эзэмшигч төр нь олборлогч компанитай байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашигт м�##�тм�##�ын 51 %-иас доошгүй нь төрийн өмчид үлдэх бөгөөд төр түүнийг захииран зарцуулна. 2. Олборлосон бүх ашигт м�##�тм�##�ын 51-ээс доош хувь нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг захиран зарцуулна. 3. Олборлогч компани АМНАТ, бүх төрлийн татвар төрд төлнө. Аль �##�ь гэрээнээс улс адилхан ашиг олно. Энэ энгийн мэдээллийг маш тэнэг улс төрчидөд зориулав.