НИЙГЭМНийгэм мэдээ
“ТЭЦ-3”-т гарсан галыг 03.21 цагт бүрэн унтраажээ

“ДЦС-3” ТӨХК-д өнгөрсөн шөнө гал гарсан. Гарсан гал түймрийн тархалтыг 01.54 цагт зогсоож, 03.21 цагт галыг бүрэн унтраажээ.
Онцгой байдлын байгууллагад 2025 оны зургаадугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан аж.

У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.