УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын дотоодод: Зарим гишүүд нь "Саналыг эсрэг болголоо" гэж уурлаж, Л.Гантөмөр оролцолгүй орхин гарчээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав.

Хуралдаанаараа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй байх саналыг ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

АН-ынхан чуулганы хуралдаанд оролцож үгээ хэлэх ч, санал хураалтад оролцохгүй байхыг 60 хувь нь дэмжсэн гэж О.Цогтгэрэл танилцуулсан юм. Харин үлдсэн 40 хувьд нь багтсан АН-ын бүлгийн зарим гишүүд "Бидний саналыг шууд эсрэг болгочихлоо" хэмээн уурсаж, маргаантайгаар гарчээ. Санал хураалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар оролцолгүй дундаас нь орхин гарчээ.

126 гишүүнээс АН-ын 42-ыг хасвал үлдсэн 84 гишүүн ЕС-ын болон ЗГ-ын хувь заяаг шийдэх нөхцөл байдал үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor

АН-д Элбэгдоржийнхон ялжээ. Удахгүй Элбэгдорж, Сайханбилэг, сахaл Эрдэнэбилэг нар ирж, ЗГ байгуулж, Эрдэнэтийг хувьдаа авч, бүх Монголчуудыг Худaлдаа Хөгжлийн банкны зээлийн өндөр хүүгээр Манжийн үе шиг дарамтaлж, Монголд Dark Age эргэн ирэх болно.

Иргэн
Иргэн

ҮМХИЙРСЭН ҮС НЬ ТЭМБҮҮНДЭЭ ЗУЛГА ШААСАН АЛНУУД

Зочин
Зочин

Ан-ын бүлгийн даргад өмхий Увсын Баярсайхан байхад монголчуудыг дотор нь үргэлж т�##�цуулан, түгжилдэнэ шдээ!! Тэд цусандаа Монголын хөгжилд үргэлж дургүй!!!

Зочин
Зочин

Хөөгдөж туугдаад шившиг хүүр вээ

Зочин
Зочин

Алтангэрэл хөөрхий горьдоод явжийгаа

Холбоотой мэдээ

Back to top button