УЛС ТӨР

Х.Энхжаргал: Төр ажлаа авч байна, өгнө

АТГ-ын  дарга Х.Энхжаргалыг  өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр  авсан тодруулгыг хүргэж байна.

-Та  албан ажлаасаа чөлөөлөгдөж буйг хуулийн дагуу гэж үзэж байгаа юу?

-Мэдэхгүй. Төр ажлаа авч байна, өгнө.

-Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудлаар маргаан үүсч байгаа?

-Төрийн асуудал, миний асуудал биш.

-Та ажлаа өгөхөөсөө өмнө шалгаж байсан томоохон хэргүүдийнхээ талаар мэдээлэл хийх үү?

-Үгүй.  Томоохон хэргүүдийн талаар би мэдээлэл өгөхгүй.  Прокурор мэдээлэл өгөх ёстой.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хамаарах хэрэг  юу болсон бэ?

-Бүгдийг нь шалгаж байгаа.

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын асуудал юу болж байгаа вэ?

-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Та  АТГ-ын даргын албан тушаалд томилогдоод хэр сайн ажилласан гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button