Нидерландын засгийн газар нуран уналаа

Нидерландын улс төрч Гирт Вилдерс эвслийн засгийн газар нь түүний цагаачлалын хатуу бодлогыг дэмжихгүй байна хэмээн, албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Үүний улмаас тус улсын засгийн газар мягмар гарагт /2025.06.03/ нуран унажээ. Одоо тус улс парламентын ээлжит бус сонгууль явуулах магадлалтай боллоо.
Ерөнхий сайд Дик Шуф хэлэхдээ Вилдерсийн гаргасан алхмыг хариуцлагагүй үйлдэл хэмээн буруутгаж, бусад эвслийн намууд түүний цагаачлалын бодлогыг дэмжээгүй гэдгийг үгүйсгэжээ. Тэр хэлэхдээ бусад намууд Вилдерсийн PVV намаас томилогдсон цагаачлалын сайдын саналыг хүлээж байсан гэсэн юм.
PVV намын сайд нар засгийн газар дахь суудлаа орхино. Ингэснээр бусад сайд нар ээлжит бус сонгууль явагдах хүртэл түр үүрэг гүйцэтгэх юм. Цагаачлалд бухимдаж буй явдал болон амьжиргааны өртөг өндөр байгаа нь Европын орнуудад барууны үзэлтэй намууд хүч авах үзэгдэл ажиглагдаж байгаа.
Вилдерс хэлэхдээ эвслээс гарахаас өөр сонголт үлдээгүй гэсэн юм. Тэр “Би орогнол хүсэгчдийг хилээр нэвтрүүлэхгүй байж, тэднийг улсаас гарган, орогнох байруудыг хаах төлөвлөгөө санал болгосон. Эвслийн түншүүд энэ хуульд гарын үсэг зурахыг би шаардсан ч тэд зөвшөөрөөгүй” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энд монголын засгийн газар нуран ун�##�аа. Олигархуудын хууль бус хөрөнгийг хураана гэснийхээ төлөө