Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин Крымийг ОХУ-тай холбодог гүүрэнд гурав дахь удаагаа цохилт өглөө

Украин Крымийн хойгийг ОХУ-тай холбодог Керчийн гүүрэнд цохилт өгчээ. Тус улсын Аюулгүй байдлын алба (SBU) усан доор дэлбэрэлт болж буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. ОХУ 2014 онд Крымийн хойгийг хүчээр эзэлж авсныхаа дараа Керчийн гүүрийг барьсан

“SBU” тус ажиллагааг гүйцэтгэхийн тулд олон сар бэлтгэсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр дайн эхэлснээс хойш Украин гурав дахь удаагаа Керчийн гүүрэнд цохилт өгсөн тохиолдол болов. “SBU” мэдэгдэл хийхдээ “Ажиллагаа хэдэн сар үргэлжилсэн. SBU-гийн ажилтнууд энэхүү хууль бус байгууламжийг тулгуурт тэсрэх бөмбөг байрлуулсан. Энгийн иргэдэд хохирол учруулалгүй өглөөний 04:44 минутад тэсрэх бодисыг идэвхжүүллээ” гэжээ.

Украины алба нийтдээ 1,100 кг тэсрэх бодис дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас гүүрний тулгуурт ихээхэн хохирол учирсан гэж SBU мэдэгдсэн юм. Киев өмнө нь 2023 оны аравдугаар сар, 2023 оны долоодугаар сард гүүрэнд цохилт өгч ихээхэн гэмтэл учруулж байсан. Мягмар гарагт Керчийн гүүрэнд өгсөн цохилтоос хэдэн хоногийн өмнө Украин ОХУ-ын газар нутгийн гүнд байсан бөмбөгдөгч онгоцнууд руу дроноор халдсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button